Нэг. Хэрвээ уруул нь чийглэг, улаан өнгөтэй, гялгар өнгөлөг бол дотоод хүч ихтэй, эрүүл чийрэг биетэй хүн гэсэн үг.
Хоёр. Том амтай хүн сайхан ааштай байдаг.
Гурав. Бамбагар том уруул нь амьдралдаа амжилтанд хүрэхийн тэмдэг.
Дөрөв. Нарийхан уруул ухаалаг, бэлэн цэцэн үгтэй хүний тэмдэг. Харин хэтэрхий нарийхан уруултай бол хонзон санамтгай хувиа хичээмтгий, үр хүүхэддээ хатуу хүний шинж.
Тав. Уруулаа байнга жимийж, хөмхий зууж явдаг хүн нууцлагдмал зантай, бусдад таагүй ханддаг хүн мөн.
Эрүү. Сайтар хөгжсөн, зөв хэлбэртэй эрүү нь эрч хүчтэй эр зоригтой, өгөөмөр, зөрүүд, хэрцгий хүний шинж тэмдэг.
1. Урт, шаамий эрүүтэй бол хурц ухаантай, хэр баргийн юманд итгэдэггүй хүний шинж.
2. Хойш шигдсэн мэт жижиг эрүүтэй хүн эелдэг зөөлөн зантай, шийдмэг бус бүрэг ичимхий байна.
3. Махлаг эрүүтэй хүн дурламтгай, тогтворгүй зантай.
4. Эрүү нь урагш түрж, дээш эргэсэн байвал зальтай, хүний мөсөөр тааруухан хүний шинж.