Ашигч, амин хувийн зорилгоор эмэгтэйчүүдтэй танилцаж, өөрийгөө тэтгүүлэх сонирхолтой эрчүүд цөөнгүй байдаг. Мэдээж нүүрэн дээр нь “би тийм хүн” гэж ямар байх биш, ийм эрчүүдийг таньж ялгахад хэцүү. Гэвч сэтгэлзүйчдийн дүгнэснээр дараах шинж тэмдэгтэй эрчүүдтэй танилцахдаа болгоомжтой байхыг сануулж байна.
Нэг. Гадаад дур булаам төрхийн цаана нуугдах бүдүүлэг, хатуу харгис байдал.
Хоёр. Өөрийгөө хэт өргөмжилж дөвийлгөсөн зан.
Гурав. Паразит хэв маягийн амьдрал. (бусдын хүч хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэх)
Дөрөв. Амархан уйддаг.
Тав. Өөртөө тавих хяналт сул дорой. Ямагт хурц мэдрэмж төрүүлэх хүчин зүйл шаарддаг.
Зургаа. Худал хэлэх, луйвардах хандлагатай.
Долоо. Эмэгтэйчүүдийг ойр ойрхон сольдог. Хэрэв өөрт нь ашигтай бол богино хугацааны гэрлэлт ч зохион байгуулж чадна.
Найм. Эмэгтэй хүнд дасахдаа муу. Өнгөц сэтгэлд автамтгай.
Ес. Бодит байдлаас тасархай, хэзээ ч биелэгдэшгүй зорилго тавьдаг. Дашрамд хэлэхэд АНУ-д зан чанарын энэ шинж тэмдгүүдийг шүүхийн практикт өргөн хэрэглэдэг байна. Гэмт хэрэг үйлдэх магадлал өндөртэй, сэтгэлзүйн тогтворгүй этгээд гэж үздэг гэнэ.