Жүжигчин Холли Берри Лос Анжелес хотноо амаржиж хүүтэй болжээ.
Түүний нөхөр нь жүжигчин Оливье Мартинес бөгөөд хосууд хүүдээ Мачео Роберт Мартинес хэмээн нэр хайрласан гэж TMZ мэдээлжээ.
Испани хэлнээ Мачео хэмээх нэр нь “бурхнаас өгсөн бэлэг” хэмээн орчуулагдах бол Роберт нь жүжигчин Оливье Мартинесийн аавын нэр гэнэ. Хосууд өнгөрөгч долдугаар сард Францад хуримаа хийсэн бөгөөд Холли түүнээс хойш удалгүй хөл хүнд болсноо зарласан юм.
47 настай жүжигчин Холли Берри өмнө нь үерхэж байсан загвар өмсөгч Габриэль Обригоос таван настай Нала хэмээх охинтой юм.
Б.Сондор
gogo.mn