Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгон цээлхэн хоолой, хөөрхөн царайгаараа олны хайрыг татсан дуучин Сэрчмаа нэг л өдөр харийн бэр болсон. Амьдралынхаа ханиар Өвөрмонгол эрийг сонгосоноос хойш дуучин бүсгүйн амьдрал хэвлэлийн хуудаснаа өрнөсөн гэхэд хилсдэхгүй.
Дуулиан шуугиантай хурим хийж хөөрхөн охидтой болсон хосын амьдрал төдийлөн бүтэлтэй болохгүй байсаар хоёр тийш болсон. Тэдний амьдралд хөндлөнгийн хүмүүс оролцсон гэх ч яриа байдаг. Тэгвэл уншигч та бүхэндээ нэгэн сайхан мэдээг хүргэхэд таатай байна. Шинэ жилийн баяраар Ж.Баярт эхнэр хүүхэд хоёроо эргээд иржээ. Тэд бяцхан Хур охиноо элэг бүтэн өсгөхөөр шийдэж нийлсэн байна. Дуучин бүсгүйдээ аз жаргалтай амьдралыг хүсье.
Д.Цэлмэг shock.mn