Сэтгэлзүйн онол ёсоор хүссэн бүхнээ авч чаддаг эмэгтэй хүн аз жаргалтай байдаг. Бусдын найз залуу, нөхрийг булаах нь хорхой хүргэсэн бас хүнд зорилт. Эмэгтэйчүүд яагаад бусдын “хар юмыг” булааж авах гээд байдгийн учрыг судлаачид тогтоожээ. “Эхнэртэй хүнтэй бүү орооцолд” гэж залуу бүсгүйчүүдэд сургах тусам тэдэнд бусдын нөхөртэй явалдаж үзмээр санагддаг гэнэ. Бүр “булаагаад авчих” гэж хэлсэнтэй адилханаар сэтгэлзүйд нь нөлөөлдөг аж. Эхнэртэй эр хүн нэгэн эмэгтэйд таалагдаж сонгогдож чадсан гэдгээрээ бусад хүүхнүүдийн анхаарлыг татдаг. Түүний чухам юу нь тийм сонгогдохоор шилдэг сайн байгаа юм гэдгийг үзэх мэдрэх хүсэл дотор арзагнуулдаг. Хэрвээ эмэгтэй хүн үүнийг нь мэдье гэж шийдсэн бол эргэн тойрныхон нь хориглож муулж ч байсан ч хамаагүй “сарвайсан юмаа авах” гэж тэмүүлдэг гэнэ.
NUUTS.MN