1.Хаана худалдаалж байгааг анхаарах
Гадаа ил талбайд худалдаалж байгаа хумсны будгийг авахгүй байх.Учир нь нар салхи, агаарын хэм гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг.
2. Аль улсын бүтээгдэхүүн болохыг нь анхаарах
Зарим хумсны будган дээр Made in Korea гэдэг ч юм уу Made in Japan гэж бичэхгүйгээр international bar code буюу олон улсын барааны зураасан кодыг тавьсан байдаг тул энэ кодыг анхаарч авах нь ээ^-^.
Энэхүү код нь хумсны будаг гэлтгүй бүхийл бараа бүтээгдэхүүн дээр байдаг.
Олон улсын барааны код нь тухайн кодны эхний 3н оронтой тоо юм. Жишээ нь
энэ кодны эхний 3н орон 380 гэж байгаа тул энэ нь Болгар улсын барааны код гэх мэтээр.
♥Манай улсын барааны код-865
Мэдвэл зохих 15-н улсын барааны код^-^
1. АНУ,Канад- 000~139
2.Франц- 300~379
3.Болгар-380
4.Герман-400~440
5.Орос- 460 ~ 469
6. Япон- 490~ 495
7.Англи- 500~509
8. Хятад- 690~ 695
9.Израли-729
10.Аргентин- 779
11. Итали -800~ 839
12.Чех-859
13.Солонгос-880
14.Энэтхэг-890
15.Вьетнам-893
3. Хумсны будгийн хугацааг анхаарах
Хумсны будаг гэх зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг тавьсан байдаг бөгөөд 2~ 3н жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан буюу хэтэрсэн хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг. Ихэвчлэн европын орнууд өдөр-сар-он гэсэн дараалалтай байдаг бол азийн орнууд он-сар- өдөр гэсэн дараалалтай байдаг.
4. Үнэрийг нь анхаарах
Сонин сонсогдож магадгүй л дээ^-^
Чанар муутай хумсны будгийн үнэр их хурц байдаг. Үнэр нь сул байх тусмаа чанар нь сайн байдаг.
Эх сурвалж: Сэгсгэрмаа