Өнгөрсөн жил Маd Men киноны од Jon Hamm олон жил үерхсэн найз бүсгүйгээ өөрийн амьдралын ганц хайр гэж зарлахад олон хүмүүс “Хүүе ээ мөн романтик юм аа” хэмээн уулга алдаж байлаа. Гэтэл нэг их удалгүй “би гэрлэх генгүй юм байна” гэж хэлснээрээ мөн тооны хүнийг шоконд оруулаад авсан. Тэр ганцаараа бус. Түүнтэй ижил олон залуус байдаг аж. Энэ зүгээр л “Надтай гэрлээч” гэж хэлмээргүй байгаагаа цайруулсан өөдгүй шалтаг биш гэж үү? Шведийн Каролинска Институтынхны үзэж байгаагаар бол тийм биш гэнэ.
Тэд гэрлэлтэд дургүй эрчүүдэд түгээмэл нэг зүйл байгааг судалж тогтоожээ. Эрчүүдийн энэ “сонин” зан төрөлхийн буюу тэдний гентэй нь холбоотой. Сонирхуулахад, таван эрийн хоёрт нь ийм ген байдаг гэнэ.
Бүү ай, бүсгүй минь
Дээрх мэдээллийг уншаад найз залуугаа генийн шинжилгээнд оруулахаар авч гарах гэж байна уу? Эрчүүдийн энэ байдалд тэдний ДНК-аас гадна гэрлэлтэд хандах хандлагаас нь их шалтгаалдаг гэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Эсрэг хүйстнүүдийн ялгаатай байдлын дөнгөж хагас нь бидний гентэй холбоотой байдаг. Үлдсэн нь хүрээлэн байгаа орчин, өссөн орчинтой холбоотой байдаг аж. Жишээлбэл, найз залуу чинь хэдийгээр “гэрлэх-дургүй-ген”-гүй ч эцэг эх нь салсан бас ихэнх найзууд нь гон бие гозон толгойнууд бол гэрлэх гэж яарахгүй. Харин аав ээж нь олон жил хамтдаа байгаа, найзууд нь гэрлэсэн эсвэл хосын харилцаа нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол асуудал арай өөр байна. Бас чамайг насан туршдаа хамт байх сайхан бас сайн бүсгүй гэдгийг харж, ухаарсныхаа дараа чамтай дуртайяа гэрлэх болно. Тэгэхээр залуутай танилцахдаа гэр бүл, найз нөхдийг нь судла.
Залуугаа мэдэр
Найз залуу чинь “гэрлэх- дургүй-ген”-тэй байх үгүй нь хамаагүй, хэрэв тэр 1оп Нашгп шиг аашилж, харин чи хуримын бөгж зүүнэ гэж бодож байгаа бол ярилцах цаг болжээ. Гэрлэх гэж төрсөн хүн биш гэж ярьж байгаа залуу бол удаан хугацааны харилцаанаас эмээдэгээ тойруу замаар илэрхийлж байна гэж ойлго. Гэхдээ энэ нь тэр санаагаа хэзээ ч өөрчлөхгүй гэсэн үг биш. Тэгэхээр эхлээд залуугаа юу хэлэхийг сайн сонс. Эрчүүд ийм сэдвийн талаар санамсаргүй үг унагадаггүй.
Тиймээс залуутайгаа ярилц, ойлголц. Чи хэзээ нэгэн цагт гэрлэхийг хүсч байгаа, түүнтэйгээ гэрлэнэ гэж төсөөлдөгөө хэл.
Дараа нь тэр ч гэсэн тийм бодолтой байгаа эсэхийг нь асуу. Хэрэв тэр жүжигчин George Clooney-гийн араас орно гэвэл, харилцаанаасаа юу хүсч байгаагаа дахин эргэцүүлсэн нь дээр дээ, хонгор минь… харилцаагаа тасалсан нь ч дээр байж магадгүй.
busgui.net