Ташаа ойлголт. Үсээ ойр ойрхон тайрах, байн байн угаах зэрэг нь үсийг бэхжүүлдэг.
Бодит байдал. Үс тайрах хугацаа хоорондоо дор хаяж дөрвөөс таван долоо хоногийн зайтай байх нь тохиромжтой.
Ташаа ойлголт. Урт, өтгөн үсийг ойр ойрхон угааж, бас байнга самнах нь муу.
Бодит байдал. Урт үстэй бол үсээ долоо хоногт хоёроос гурван удаа угааж байх нь зүйтэй. Мөн том шүдтэй самаар өдөр бүр самнаж байх нь зөв.
Ташаа ойлголт. Өтгөн үсийг ойр ойрхон угааж цэвэрлэхэд тослог нь багасдаг.
Бодит байдал. Өтгөн үсийг ойр ойрхон угааж цэвэрлэхэд тослог нь багасдаг бус харин ч ихэсдэг.
Ташаа ойлголт. Өтгөн тослог үсийг хуурай болгодог шампуниар л угаах хэрэгтэй
Бодит байдал. Өтгөн тослог үсийг угаахаас өмнө гашилсан сүү, тараг зэргийг түрхвэл үсний тослогийг тэнцвэржүүлдэг.
Ташаа ойлголт. Үсийг өнгө оруулдаг сайн чанарын шингэн савангаас өөр зүйлээр угааж болохгүй.
Бодит байдал. Үсийг бага зэргийн хүнсний сод хийсэн усаар угаавал зөөлөрдөг. Мөн бороо цасны ус үсний өнгийг сэргээдэг.
Ташаа ойлголт. Үсээ химиэр буржийлгах нь үсийг байнга арчлахаас хөнгөвчилдөг.
Бодит байдал. Хими олон удаа хийлгэх нь үс хэврэгших, салаалах гэмтэй тул үзүүрт нь зориулалтын тос түрхэх шаардлагатай.
Ташаа ойлголт. Үсийг эрүүл, өтгөн байлгахын тулд хуйхандаа В6, В2, В1, РР зэрэг витаминуудыг түрхэх хэрэгтэй.
Бодит байдал. В6.В2.В1, РР зэрэг витаминуудаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл зохино.