Эдүгээ 88 настай Америкийн усан цэрэг асан Скотти Бауэрс Холливудын одод болох Кэри Грант, Рок Хадсон, Спенсер Трэйси, Коул Портер, Вивьен Ли, Кэтрин Хэпберн болон Виндзорийн гүнтэн ба гүнгийн ахайтан нартай холбоотой тэдний залуу зандан насных нь нууцыг илчилсэн ном бичжээ. Скотти өөрийн бичсэн дурсамж номондоо Холливудын дээдсийн хүрээнийхэн дээр үед хэрхэн зугаацдаг байсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх агаад түүний дотор
Оскарын шагналын түүхэнд хамгийн шагналыг хүртсэн Хэпберн гэхэд 150 гаруй янз бүрийн охид, эмстэй хэрхэн уулзаж, учирч байсан талаар өгүүлсэн байна.
Бауэрс The New York Times-т өгсөн ярилцлагадаа энэ бүх он жилүүдэд тэр хэн нэгэн хүнд сэтгэлийн шарх үлдээхгүйн тулд амьд сэрүүн ахуйд нь дуугүй явсан гэж мэдэгдсэн байна. Энд ямар ч гойд сайхан юм үгүй. Хамгийн гол нь тэдэнд иймэрхүү төрлийн бэлгийн харьцаа таалагдаж байсан. Тэгээд ч энэ бүхэн хэнд ямар хамаатай юм бэ? Гэвч бодоод байсан чинь би ямар залуу ч биш, харин тэд бүгд нас барсан байх тул энэ бүхнийг би олонд дэлгэхээр шийдсэн юм. Ямар ч тохиолдолд үнэнийг бичсэн маань тэдэнд муугаар нөлөөлөхгүй нь тодорхой. Бауэрсын бичсэн ном “Холливудад тохиолдсон адал явдал хийгээд оддын бэлгийн амьдралын нууц” гэсэн нэрийн дор хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх аж. Дэлхийн II дайны дараа Холливудад очиж шатахуун түгээх станцад ажиллаж байгаад дараа нь бармен зэрэг янз бүрийн ажил хийж байсан тухайгаа ч Бауэрс дурсан ярьжээ.
www.wikimon.mn