Хамгийн сайхан хос хэмээгддэг Жүжигчин Орландо Блум болон модел Миранда Керр нар гурван жилийн хамтын амьдралаа төгсгөл болгож байгаагаа мэдэгджээ.
Хосуудын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Орландо болон Миранда нар өнгөрсөн хэдэн сар тусдаа амьдарсан бөгөөд тэд “нөхөрсгөөр” салж байгаа гэж ойлгож болно” хэмээжээ.
Тэд анх 2007 оноос болзож эхэлсэн бөгөөд 2010 онд хуримаа хийн 2011 онд Флинн хэмээх хүүтэй болсон билээ. Хосууд хамгийн сүүлд энэ сарын эхээр Орландо Блумын гол дүрд нь тоглосон “Ромео Жульетта” тайзны уран бүтээлийн нээлтийн үеэр хамт олны өмнө харагджээ.
Британийн жүжигчин болон Виктория Секретийн модел хоёрын харьцаа чухам юунаас болж таарамжгүй болсон нь тодорхойгүй байгаа аж.