Түүх: Би ямар гоймонгоос уйдах биш ахиад нэг гоймонтой хоолны жор орууллаа, хэхэ :). Манайд зочин ирэх үеээр билүү дээ энэ саладыг зохиогоод хийсэн санагдаж байна.
Орц: Соба бор гоймон, шийтаке мөөг, ургамлын тос, 3 өнгийн чинжүү /жижиглэсэн/, сонгино, сармис, Соусанд /лимоны шүүс, гүнжидийн тос, сой соус = тус бүр 1 цайны халбага, буталсан самар, гүнжидийн үр, нунтаг яншуй, бага зэргийн мисо шөлний зуурмаг, 20мл цэвэр ус/
1. Гоймонгоо чанаад хүйтэн усанд сойсныхоо дараа мөстай саванд цуг 5-8 минут байлгаарай. Учир нь бүх салад хүйтэн шинж чанартай байдаг шүү дээ. Дан хүйтэн усанд гоймонгоо сойх нь хангалтгүй болов уу.
2. Хайруулын тосоо халсны дараа хэрчсэн сонгино, сармисаа хийгээд галынхаа хэмийг буулгаад түлэхгүйгээр алтан шаргал болтол нь 3 минут орчим шарна. Дараа нь мөөгөө хийгээд ахин 1 минут үргэлжлүүлэн шараарай.
3. Соусаа бэлдэхдээ бүх хольцуудаа хийгээд хутгаарай.
4. Гоймонг чинжүүтэй хольж тавган дээр тавьсны дараа дээрээс нь бэлдсэн саладны соусаа хийнэ.
Сайхан хооллоорой!
Эх сурвалж: Сэгсгэрмаа