Дээш харан хэвтэж өндийн суух дасгалыг байнга хийвэл өвчин илааршихад тустай. Ор юм уу, шалан дээр гараа шилэн хүзүүний ард салаавчлаад хүчлэн босч сууна. Энэ дасгал нь хэвлийн булчинг хөгжүүлэх бөгөөд хэвлий дэх эрхтнийг хамгаалахад тустай.
Мөн дээш харж хэвтэх дасгалыг өвдгөө нугалан, эсвэл хөлөө ямар нэгэн зүйлд тээглүүлэн босч суух маягаар хийвэл цавины хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулан эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны өвчнийг эдгээхэд ач тустай.
Энэ дасгалыг хийхдээ амьсгалын хэмнэлийг анхаарууштай. Үүнд, хэвтэхдээ амьсгалыг дотогш авч, хэвлийгээ татан амьсгалаа дарах бөгөөд биеэ өргөж босох үедээ амьсгалаа гадагш аажим гаргана. Сарын тэмдэг ирсэн үед дасгалыг хийж болохгүй, биеийн хэвлийн хэсгийг дарах юм уу, цохиж хэрхэвч болохгүй. Дасгалыг болгоомжтой хийх нь чухал.