УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг жиргээний нэлээд идэвхитэй гишүүн. УИХ-ын чуулганы үеэр ч гишүүдийн хэлсэн үгийг нэгд нэгэнгүй жиргэдэг нэгэн. Тэрбээр саяхан шинэ машин авсан бололтой. Benz s500 маркын автомашины тухай минут тутамд бичиж гарав. “Машин авсан чинь запас дугуй алга. Яагаад гэсэн чинь дугуй нь хагардаггүй юм гэнэ benz s500”, “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй” гэхчлэн шинэ машинаа жиргээчин түмэнд гайхуулж гарчээ.
Б.Бат