Цагаан өнгөтэй, дугариг хэлбэртэй энэ төхөөрөмжийг утасныхаа чихэвчний оролтонд залгаад ямар нэг мэдээлэл утсанд тань ирэх бүрт тусгай үнэр ялгаруулж болох гэнэ.
Тухайлбал шинэ мессэж ирэхэд гүзээлзгэний үнэр үнэртэх гэх мэт.
Бүр төрөл бүрийн цэцэг эсвэл кофены үнэр ч гаргаж болох гэнэ. Мөн төхөөрөмж дээрх LED гэрэл давхар анивчдаг юм байна.
Төхөөрөмж нь 100 удаа үнэр ялгаруулаад нэг цэнэглэдэг байх ба нэг цэнэглэлтийн үнэ 5 доллар байх аж.
11 сарын 15-нд Японд зарагдаж эхлэх гэнэ. iOS, Android хоёуланд нь ажиллахаар бүтээгджээ.
Сонин этгээд зүйлд дурладаг Япончууд сонирхох нь тодорхой. Харин Монголд амжилт олох болов уу?
http://www.ikon.mn/n/13w