Тослог арьсанд зориулсан бэлдмэл:
Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд нэг цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний суу, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгасан нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нүүрэндээ тавьж 15-20 мин байлгаад угаана.
Чийгээ алдсан хуурай арьсанд зориулсан бэлдмэл:
Арьс чийгээ алдсанаас болж үрчлээтдэг. Иймд нэг цайны халбага зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж бага зэрэг халаана. Энэ маскийг нүүрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ үе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд гурван үе тавьсны дараа 20 мин болгоод угааж цэвэрлэнэ.
Арчилга муугаас хөгширч унжсан арьсанд зориулсан бэлдмэл:
Арчилахгүй байснаас хүний арьс амархан хөгширч унждаг. Иймд нэг цайны халбага улаан буудайн юм уу овьёосны гурил дээр нэг цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут хэртэй тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.