Залуу од дуучин Жастин Бибер Аргентины нийслэл Буэнос-Айресын нэгэн зочид буудалд буусан байна. Гэвч төд удалгүй тус зочид буудлын удирдлага түүнийг өрөөгөө суллахыг хүссэн байна.
Учир нь Жастин Биберийн эмэгтэй фенүүд тус буудал руу дайран орж, буудлын эд зүйлсийг эвдэж багагүй хохирол учруулжээ.
Тиймээс тус буудлын удирдлагууд Жастин Биберийг хүлээж авж чадахгүйд хүрсэн байна.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө Бразиль Улсад аялан тоглолтоор очихдоо Жастин Бибер сенсааци дэгдээгээд амжсан. Татиана Невес Барбоса гэгч 26 настай загвар өмсөгч бүсгүйтэй буудалд хоносон бөгөөд тэр бүсгүй нь Жастин Биберийн унтаж буй бичлэгийг цацсан билээ.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN