Оросын зураач Петр Павленский төмсгөө Улаан талбайн чулуунд хадаасаар хадаж дахин шуугиан тарьлаа. Петр Павленский нь өөрийн эрхтнээ гэмтээж эсэргүүцлээ илэрхийлдгээрээ алдартай нэгэн юм. Түүний энэ удаагийн акци нь 11 сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ОХУ-ын Цагдаагийн өдөрт зориулагдсан юм байх.
Гэхдээ чухам үүгээрээ юу илэрхийлж, юу хэлэх гэснээ тэрээр одоогоор тайлбарлаагүй байгаа аж. Улаан талбай дээр өдрийн 13:00 цагийн үед эхэлж, хагас цаг үргэлжилжээ. Дараа нь “түргэн” ирж, түүнийг эмнэлэг рүү авч явсан байна. Тэнд эмчилгээ хийгээд дараа нь цагдаагийн газар хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.