Хүн төрөлхтний эртнээс наашхи соёл иргэншлийн сонгомол “хэмжүүр” болж ирсэн энгүүн оршихуйгаасаа илүүтэй түүхэн утгасыг өгүүлэх амьгүй хэр нь амьд байгалийн үзэмжит гоо нь болсон хөшөө дурсгалт газрууд бол аливаа улс орны түүхийн үнэт өвүүдийн нэг билээ. Дэлхийн аялал жуулчлал – танин мэдэх оюунд тань зориулан та бидний амьдралдаа заавал очиж үзэх 18 шилмэл хөшөө дурсгалт газрын тухай Английн нэгэн сайтад нийтэлсэн мэдээллийг хөрвүүлэн хүргэж байна.
1. “Easter Island” / Полинезийн арлууд
Номхон далайн зүүн өмнөд хэсгээр орших Полинезийн арлуудын нэг болох Ийстэр айланд бол өвөрмөц тогтоц бүхий хүн чулуун хөшөөгөөрөө алдартай жуулчдын ихээр очдог газрын нэг юм. ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвд бүргтгэгдсэн эл арал дээр өнө эртний Полинезийн арал дээрх Рапануи хэмээх уугуул иргэдийн бүтээсэн 887 гайхамшигт хөшөөнүүд бий. Энэ арал дэлхийн хамгийн алслагдмал хийгээд хүн амын суурьшил ихтэй аралд ордог ажээ.
2. “Christ the Redeemer” / Бразиль
Дэлхий дээрх Христийн цөөнгүй хөшөө дурсгалт газруудын нэг болсон 39.6 м өндөр энэ хөшөө Бразилийн Рио Де Жанейрод байдаг. Энэхүү хөшөө нь 635 тонн орчим жинтэй ба дэлхийн гайхамшигт дурсгалт газруудын нэг болсон тус хөшөөг 1922 – 1931 онд босгожээ.
3. “The Little Mermaid” / Дани
Жуулчдын ихээр очдог Копенгаген хотын үзэсгэлэнт газруудын нэг болсон энэ хөшөөг Данийн “Carlsberg” шар айраг үйлдвэрлэгч компанийг үндэслэгч Жэй. Си. Жэйкобсоны хүү Карл Жэйкобсоны хүсэлтээр 1909 онд хийжээ. Данийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсений “The Little Mermaid” зохиолоос сэдэвлэсэн олон бүтээл байдгаас театр тавигдсан баллетыг нь үзээд ийнхүү энэхүү дэлхийд алдартай 1.25 м хөшөөг босгосон ажээ.
4. “The Leshan Giant Buddha” / БНХАУ
Дэлхийн маш оронд Бурхан багш Буддагийн хөшөө дурсгалт хэд хэдэн газрууд байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн онцлууштай нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий хад асгаар сийлж хийсэн энэхүү “the Leshan Giant Buddha” хэмээх хөшөө юм. 71 м өндөр уг хөшөөг 1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвд бүртгэжээ.
5. “The Great Sphinx of Giza” / Египет
Өдгөөгөөс бараг 5000 орчим жилийн тэртээх дэлхийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг болсон энэ хөшөөг мэдэхгүй хүн гэж үгүй. Өнө эртний түүхтэй, дэлхийн хамгийн том хөшөө дурсгалт газарт тооцогддог энэ хөшөө 73.5 м урт, 20.22 м өндөр ажээ.
6. “Abraham Lincoln Statue” / АНУ
1922 онд олноо дэлгэсэн Америкийн нэрт ерөнхийлөгч асан Абрахам Линколины хөшөө Вашингтон хотноо байдаг бөгөөд гантиг чулуугаар маш гайхалтай сийлж урласан энэхүү бүтээл Даниэль Честэр Фрэнч ба Пичириллийн ахан дүүсийн хамтын бүтээл юм.
7. “Nelson’s Column” / Англи
Эх орныхоо төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж явсан Адмирал Хорацио Нельсоны дурсгалыг хүндэтгэж Лондонгийн төв Трафалга талбайд сүндэрлэх сүрлэг энэ хөшөөг 1840 – 1843 онд босгожээ. Тэрээр 1805 онд төв талбайд болсон тулаанд амь эрсэдсэн ажээ. 51.59 м өндөр энэ хөшөөг нийт 47.000 паундын өртгөөр байгуулж байжээ.
8. “Kotoku-in” / Япон
“Great Buddha” буюу “Daibutsu” нэрээрээ олны танил болсон энэ газар Японы Канагава мужийн Камакура хотод байдаг ба Японы алдартай бэлэг тэмдэг болсон хөшөө юм. 121 тонн жинтэй ба 13.35 м өндөр ажээ.
9. “Manneken Pis” / Бельги
Брюссель хотоор зорчоод гарсан хэн бүхний очих газруудын тэргүүн эгнээнд 61 см хэмжээтэй хүрэл хүүгийн хөшөө ордог ба тэртээ 1388 онд анхны хувилбарыг нь хийж байжээ. Харин одоогийн хувилбарыг нь 1619 онд бүтээжээ. Тэмдэглэлт баярын өдрүүдээр үе үехэн гоёхон хувцасаар гангардаг эл хөшөөг XII зууны үеийн язгууртан угсааны эрэлхэг хүүгийн дүрээр бүтээсэн гэдэг.
10. “David” / Итали
Италийн алдарт уран барималч Микеланжилогийн 1501 – 1504 онд урласан дэлхийд алдартай энэ хөшөө Флоренц хотын урлагийн галлерейд байдаг. Гантиг чулуугаар урласан Давид хааны хөшөө 5.17 м ажээ.
11. “Peter the Great” / ОХУ
ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 300 гаран жилийн түүхийг шингээсэн энэ хөшөө Москва хотод байдаг. 94 м өндөр энэ хөшөө дэлхийн №8 дахь өндөр хөшөөнд ордог байх юм. Гүржийн дизайнерын бүтээсэн энэ хөшөөг 2008 онд дэлхийн хамгийн үзэмж муутай хөшөөнүүдийн №10-т нэрлэж байсан гэнэ.
12. “The Thinker” / Франц
Францын уран барималч Огуст Родины хүрэл ба гантигаар урласан энэхүү хөшөө Парисын Родины музейд байдаг ажээ. Дэлхийн хэд хэдэн оронд дуурайлган хийсэн загвар нь байдаг ба 1902 онд бүтээж байсан энэхүү бүтээл философичдын онцлох судлагдахуун ишлэлүүдийн нэг болдгоороо алдартай юм.
13. “Spring Temple Buddha” / БНХАУ
Өмнөд хөршийн маань Хэнань мужийн Лушаньд байдаг Буддагийн хөшөөг 2002 онд ашиглалтад өгч байсан ба 1000 орчим тонн жинтэй, 128 м өндөр юм байна.
14. Venus de Milo” / Грек
Эртний Грекийн уран баримлын оргил болсон энэ бүтээл одоогоор Парисын “Louvre” музейд хадгалагдаж байгаа ба Христийн тооллын өмнөх 130 – 100 оны үед хамаарагддаг аж. Хайр хийгээд гоо үзэсгэлэнгийн бурхан гэгддэг энэ хөшөө 2 м орчим өндөр юм байна.
15. “Statue of Liberty” / АНУ
Францаас АНУ-д бэлэглэсэн дэлхийд алдартай энэ хөшөөг 1886 онд олны хүртээл болгосон ба анхлан зэсээр хийсэн байсан нь он цагийн шалгарлаар хувирч ногоон зэвээр туяарч харагдах болсон гэдэг. 2011 – 2012 онд өнгийг нь дахин сэргээх засварын ажил хийгдэж байгаа ажээ.
16. “Чингис хааны хөшөөт цогцолбор” / Монгол
Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд албан ёсоор 2008 оны 9 сард нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжид Жанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш 12 жилийн дараагаар бүтээж байснаараа ихээхэн онцлогтой болсон тус байгууламж суурь барилгын хамт 40 м өндөр юм.
17. “The Statue of Marcus Aurelius” / Итали
Эртний Ромын эзэнт гүрний аугаа удирдагчийн дүрээр бүтээсэн дэлхийд алдартай энэ хөшөө Ром хотын “Capitolini” музейд байдаг ажээ. Хөшөөг Италийн 0.50 еврогийн зоосонд шигтгэсэн байна.[/lock]