Алдарт шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Опра Уинфри, экс Ерөнхийлөгч Билл Клинтон тэргүүтэй 16 хүнийг АНУ-ын Төрийн тэргүүн Б.Обама ерөнхийлөгчийн нэрэмжит “Эрх чөлөөний одон”-гоор шагнахаар болжээ. Эл одон нь Конгрессын алтан одонтой дүйцэхүйц АНУ-ын иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн Лхагва гарагт болох бөгөөд Америкийн хамгийн нэр хүнд бүхий хүмүүс хүрэлцэн ирэх ажээ.