Хайр, дурлалтайгаа учирсан хүмүүс хэд хэдэн шинж тэмдэгээр бусдаас ялгардаг. Тэгвэл ажиглагдаж болохуйц 10 шинж тэмдгийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү 10 шинж тэмдэг бидний бүхний “хайрыг шалгах” тестийн асуултууд болох юм. Дурласан хүн болгонд илэрдэг энэ 10 хайрын бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, үйлдэлийг уншаад танд “ЯГ ОДОО” илэрч буй шинж тэмдгүүдийг тоолоорой.
Өмнө нь илэрч байгаад одоо тэр мэдрэмж илрэхгүй бол тоолохгүй болохыг анхаараарай. Үр дүн таны хайрын хүч хэр их байгааг харуулах юм.
1. Та сэтгэлийн тайтгарал, амар тайван байдлыг мэдэрдэг.
Танилцаж эхлэсэн үеэсээ л тэр хүнийг эртнээс мэддэг юм шиг санагдаж, яг ийм л хүнийг хайж байсан юм гэж мэдрэнэ. Зөвхөн тэр хүнтэй байхдаа л аз жаргалтай байдаг, өөр хэнтэй ч биш. Ийм сэтгэлийн тайван байдал өмнө нь танд мэдрэгдэж байгаагүй. Хамт байхдаа байнга сэтгэл өөдрөг, ганцаардалын мэдрэмж алга болж, өдөр тутмын асуудлыг бүгдийг умартдаг. Энэ ертөнц тэр чигээрээ гэгээлэг, өнгөлөг харагдана.
2. Хайртай хүнээ “тахин шүтдэг”.
Хайртай хүн тань онцгой, дахин давтагдашгүй, хэнтэй ч ижил биш, цорын ганц үнэ цэнэтэй хүн мэт санагддаг. “Би ямар азаар энэ хүнтэй учирсан юм бол. Энэ хүн бол хамгийн шилдэг. Зургийн харан улам дурлана. Зөвхөн надад заяагдсан…” хэмээн боддог.
3. Хайртай хүндээ маш их итгэдэг.
Танилцаж, уулзаж эхэлсэн цагаасаа л тэр хүнд өмнө нь хэнд ч ярьж байгаагүй зүйлсээ ярьсан. Ийнхүү нууцаа дэлгэсэндээ өөрөө ч та гайхдаг. “Чамд итгэж байгаа учраас би үүнийг хэлье…” хэмээн түүнд хэлдэг. Хэдий та хэлсэн зүйлдээ дараа нь харамсах ч хэлэхгүй байж чаддаггүй.
4. Байгаагаасаа илүү сайхан, сайн харагдах гэж хичээдэг.
Түүнтэй харилцахдаа байгаагаасаа илүү сайнаар харагдахыг хичээдэг. Таны уриа: “Бүгдийг чинийхээ төлөө.” Та илүү эелдэг, найрсаг, халамжтай, мэдрэмжтэй байхыг хичээнэ. Хайртай хүнийхээ хүсэлийг биелүүлэхийг хичээнэ. Өөрийн гадаад үзэмжэнд маш их анхаарал тавьж, хэдэн цагаар толины өмнө эргэлдэнэ. Өмдөн дээрх толбо, урссан сормуусны будаг таны хувьд жинхэнэ зовнил болон хувирна. Өөрийн дутагдал, муу зуршилыг хаях, дарахыг хичээнэ. Хамт байхдаа хогоо хогын саванд хаяж, хараалын үг хэлэхгүй. Бүх муу зуршилаа тэвчинэ. Гадаад төрхийн хувьд хайртай хүндээ таалагдахыг байнга хичээнэ. Хайртай хүнд тань таалагдахгүй бол дуртай сүрчигээсээ ч татгалзаж чадна. Имиж хувьд өөрчлөлт гарч, хувцасны сонголт тань өөрчлөгдөнө. Спорт стилээс албан стиль рүү, кет өмсдөг байсан бол өсгийтэй гутал өмсөж эхлэнэ г.м.
5. Хайртай хүнийхээ талаар бүгдийг мэдэхийг хүснэ.
Уулздаг болсон цагаас л түүний талаарх бүх мэдээллийг сонирхоно. Тэр хүний сонсдог хөгжим, унших дуртай ном, үзэх дуртай кино, идэх дуртай хоол, ямар залуу/бүсгүй таалагддаг, хобби, орд, төрсөн өдөр, гэр бүл гээд бүх зүйлийг сонирхож, мэдэхийг хүсдэг. Юунд дургүй, юунаас харшилтай, ямар төрлийн хүмүүс таалагддагүйг нь хүртэл сонирхдог. Яг л компьютер шиг энэ бүх мэдээллүүд таны ой ухаанд хадгалагддаг.
6. Та маш хурдан хайртай хүнийхээ “хэмжээ”-нд /ижилсэнэ/ очино.
Хэрэв таны хайртай хүн таниас илүү ухаалаг, туршлагатай бол та мөн адил түүнээс суралцан түүний хэмжээнд очино. Та зоригтой, тачаангуй болж өөрийн үйл хөдлөлийг эргэцүүлэн бодоход их цаг зарцуулж, өөртөө анхаарал тавина. Танд амьдралын шинэ зорилго, үнэт зүйл бүрэлдэн бий болно. Богино хугацаанд ч гэсэн таны зан байдалаа өөрчилж чадахуйц болно. Хэрэв таны хайрт танаас насаар ахмад бол хагас жилийн дараа л гэхэд та өөрөөс ахимаг насны хүмүүстэй яриа нийлж, илүү сайн харилцаатай болж чадсанаа ойлгоно. Хэрэв таны хайрт бүсгүй/залуу насаар адил, эсвэл дүү бол та мөн л адил ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөнө. Хайртынхаа сайн талаас суралцдаг. Бие биенийхээ хөгжихөд нь тусалдаг.
7. Маш их тэвчээр гаргадаг.
Өмнө нь таны дургүйг хүргэдэг, эгдүүцэл төрүүлдэг байсан зүйлсүүд дээр та биеэ барьж, тэвчээр гаргадаг. Өөрөө ч та хэзээ ч ийм байдалд орно гэж бодож байгаагүй, ийм их тэвчээр хайртай хүнийхээ төлөө гарна гэдэгт итгэж байгаагүй.
8. Хайртай хүндээ амархан захирагддаг.
Хэдий ажилтай, хичээлтэй байсан ч хайртай хүнтэйгээ ойр ойрхон уулзахын тулд төлөвлөгөөгөө өөрчилнө. Цаг үргэлж түүнд зориулан ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхийг хичээнэ. Хүсэж буй зүйлийнх нь талаар сонсмогц бүх зүйлээ хаяаад түүнийг нь биелүүлж өгөхийг хичээнэ. Хэдий түүнд уурласан ч аргадан үнсэхэд нь амархан уучилна.
9. Цаг үргэлж түүний хажууд баймаар санагдана.
Үргэлж хамт байхыг хүснэ. Ямар нэгэн далдын хүч үргэлж түүн рүү таныг татан чангаана. Тэр хүнгүйгээр танд маш уйтгартай байна. Хайртай хүн тань ярихгүй, мессеж бичихгүй бол тайван бус болж, сэтгэл тавгүйтнэ. Түүнийхээ хажууд байхад нэг л тайван болж, сэтгэл сэргэж ирдэг.
10. Түүнийг алдахаас маш их айдаг.
Хэзээ нэгэн өдөр энэ харилцаа тасрахвий гэж бодох төдийд л танд таагүй мэдрэмж төрж, бие махбодын өвчин авчрах шиг болдог. Ямар нэгэн үл ойлголцол үүсэхэд түүнийг алдахгүйн тулд өөрийн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээг зөрчихөд бэлэн.
Хайраас хол хүн гэж байдаггүй.