Хэрэв та хурдан гүйж сурахыг хүсч байвал өдөр бүр гүйх дасгал хийж байж таны хүсэл биелэнэ. Яг үүний адил та яриагаа сайжруулахыг хүсч байвал яриад л байх хэрэгтэй. Яриагаа сайжруулах хэд хэдэн энгийн аргууд бий. Эдгээрээс дурьдвал.
- Ямар нэгэн телевиз радио, дуу, харилцан яриа гэх мэт тухайн хэл дээр явагдаж байгаа бүхнийг дуурайн дуудах хэрэгтэй. Ингэснээр таны амны хайрцаг задарч тухайн хэл дээрх үгсийг төвөггүй хэлж сурах юм. Ярьж хэлж сурсаны дараагаар тухайн үг, өгүүлбэр ямар утгатай болохыг мэдэх нь хэл сурахад тань сайнаар нөлөөлөх болно.
- Чангаас чанга дуугаар ярих. Танд ганцаараа байх цаг хугацаа байдаг шүү дээ. Тэгвэл тэр цаг мөчийг ашиглан өөртэйгөө чанга дуугаар тухайн хэлээр ярих хэрэгтэй. Чангаар дуудаж унших, сул амандаа бувтнах 2 асар том ялгаатай байдаг юм. Та өөрөө туршиж үзээд үүнийг мэдрэх болно. Иймээс тухайн үг өгүүлбэрийн утгыг ойлгохгүй байсан ч чанга дуугаар дуудаж унших хэрэгтэй. Ингэснээр бидний чих онгойж сая нэг юм тухайн үг, өгүүлбэр бидний тархинд хоногших процест ордог юм шиг байгаа юм.
Эцэст нь хэлэхэд өдөр бүрийн уйгагүй хөдөлмөр л үр дүнд хүргэнэ. Иймээс өдөр бүр цаг гаргах хэрэгтэй.