Нүүрний арьсыг зөв арчлах нь өвчлөл, хугацаанаас эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлнэ. Тэр тусмаа хуурай арьстай бол эрт хөгшрөх магадлал өндөр байдаг. Тиймээс хуурай эрүүл арьсанд дараах ариун цэврийн дүрэм журмыг баримтална.
Хуурай арьстай бол:
-Хатуулаг усаар угаахаас зайлсхий
-Хүйтэн агаар, салхи шуурга, хүйтэн уснаас хамгаалах
-Саван ойр ойрхон хэрэглэх
-Гоо сайхны бүтээгдэхүүний буруу сонголт зэрэг нь арьсны хуурайшилт, загатнал, ан цав үүсэхийг эрчимжүүлнэ.
-Хуурай арьстай бол зөвхөн орой угаа.
-Шөнийн туршид ялгарах тос нь арьсны гадарга дээр хуримтлагдана. Тиймээс өглөө угаах нь арьсыг тослоггүйжүүлэх, гаднах нөлөөлөлд илүү мэдрэмтгий байхад нөлөөлнө.
-Хуурай арьсыг буцалсан усаар сүү, чийгшүүлэгч лосьон хэрэглэн угаавал зохино. Хэрэв буцалсан ус байхгүй бол 1 ц.х хүнсний сода хийж нэг литр усанд хийн угаана.
-Хуурай арьсыг хар талхны зөөлөн хэсгээр арчвал маш сайн. Хар бор талхыг усанд дэвтээгээд кааш хэлбэрийн маскийг нүүрэндээ түрхээд 2-3 мин болсны дараа бүлээн усаар угаана. Хэрэв маш хуурай арьстай бол долоо хоногт 2-3 удаа зөөлрүүлэх маск тавиарай.
-Өндөгний нэг ширхэг шарыг нэг цайны халбага зөгийн балтай хутган нүүрээ тослог кремээр түрхсний дараа тавина.
-Зарим хэт хуурай арьс нь усанд тун тэсвэргүй байдаг.
-Усаар угаахад л арьс улайх, загатнах, цочрол өгдөг бол тэжээлийн тос, чийгшүүлэгч лосьон шингээсэн хөвөнгөөр арч.