“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2014″ наадам маргааш шилдгүүдээ тодруулна. Харин энэ жилийн “Топ модел”-ийн эзнээр хэн тодрох бол?
“Гоёл-2010″ наадмын “Шилдэг загвар өмсөгч”, мисс Х.Бадамгэрэл, “Азийн топ модель”, мисс Т.Туяамаа, “Азийн топ модель” өргөмжлөлт О.Ариунзул нар хамгийн магадлал өндөртэйд тооцогдоод байгаа.
“Гоёл” наадмыг Мянганбаяргүйгээр төсөөлөхөд нэн бэрх. “Гоёл”-оос төрсөн топууд дандаа л Мянганбаяртай холбогдож байдаг. Ямар сайндаа л “Бадамгэрэл саяхан хүүхэдтэй болсон болохоор Мянгаа түүнийг тоохгүй, тэгэхээр топ болох магадлал тун бага. Харин Ариунзулын хувьд Амархүүгээ Мянгаагаар сольдоггүй л юм бол топ болохгүй нь ойлгомжтой. Эцэст нь Туяамаа л тунаж үлдэж байна” гэх шог яриа гараад амжжээ.
Энэ гурваас өөр “Топ” төрлөө гэж бодоход өөр хэн байж болох вэ… Харин та энэ жилийн “Топ модель”-ийн эзнийг хэнийг болоосой гэж хүсч байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN