Дэлхий даяар эмгэнэл илэрхийлж байна. Зуурдаар нас барсан дуучин, жүжигчин Уитни Хьюстоны тухай сонссон хөгжимд дуртай хүн харамсаж байна. Түүнийг нас барсан тухай мэдээг сонссон даруйдаа дэлхийн болон Монголын хөгжмийн ертөнцийн одууд өөрсдийн сэтгэгдэл, гунигаа твиттер хуудсандаа бичжээ.
Quiza: Одоо л сонсож байна. Тун харамсалтай. Сайн дуучин байсан юм.
Жастин Бибер: Энэ мэдээг сонсмогцоо би галзуурах дөхлөө. Хамгийн, бүр хамгийн агуу дуу хоолой зүгээр л алга болчихлоо шүү дээ.
Ники Минаж: Бурхан минь, Уитни Хьюстон л биш шүү.
Ө.Уянга: Өө, тийм үү. Маш гунигтай мэдээ байна. Тийм сайхан дуучин ийм залуу насандаа нас барсан бол дэлхий даяар гашуудах байх аа. Би “Бие хамгаалагч” киноных нь дууг нь сонсож өссөн болохоор миний хайртай дуучин байсан. Их гунигтай санагдаж байна.
Кэти Пери: Ямар итгэмээргүй юм бэ? Бид чамайг үргэлж хайрлах болно, Хьюстон. Би амьдралдаа хамгийн анх түүний эхний цомгийг худалдаж авч байсан. Түүнд бурхан гайхалтай бэлэг өгсөн шүү дээ. Тэр яг одоо сахиусан тэнгэрүүдтэй хамт дуулж байгаа гэдэгт итгэж байна.
Г.Ганхүү: Би дөнгөж сая нэвтрүүлгээрээ нас барсныг нь зарлачихаад явж байна. Дуу, хөгжим сонирхдог хүний хувьд хамгийн аймшигтай мэдээ. Майкл Жексон нас бараад удаагүй байхад өнөөдөр Хьюстон…
С.Амараа: Би тэр хүнийг уянгын дууны хатан хаан гэж боддог. Энэ сайхан бүсгүй тэнгэрт хальсанд тун харамсалтай байна.
Рэнди Жексон: Пөөх, би үнэхээр итгэж чадахгүй нь. Уитни
Хьюстонд эмгэнэл илэрхийлье.
/зиндаа/