Өвлийн улиралд арьс цочирч, улайж хуурайшдаг. Үүнээс хамгаалахын тулд, тос кремээ зөв сонгох хэрэгтэй.
Өвлийн цагт хүйтний улиралд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
– Цас их орсон үед нарны цацрагийн ойлт их байдаг учир нарны хамгаалалттай тослог арьсны тос түрхэхээс гадна нунтаг энгэсэгийг хэрэглэх нь зүйтэй.
– Өвлийн улиралд хүйтэн усаар нүүрээ угааж болохгүй.
– Чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг аль болох бага хэрэглээрэй.
– Гадагш гарахаасаа цагийн өмнө тосоо түрхэнэ. Ингээгүйгээс тос талсжиж, хөлдөн арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.
– Зориулалтын тос, энгэсэг хэрэглэхээс гадна гэрийн нөхцөлд улайлтын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй маск хэрэглэж болно:
– Жишээ нь: Нэг ширхэг өндөгний цагааныг нэг ширхэг витамин В1, витамин С-тэй хольж нүүрэндээ 30 мин тавиад бүлээн усаар угаагаарай.
– Хүйтний улиралд халуун хүйтэн эрс тэс температурын ялгаанаас болж арьс их цочирч, гэмтдэг болохыг анхаар.