2 минут бvжиглэхэд 600 м гvйсэнтэй тэнцэх хэмжээний илчлэг зарцуулдаг бас яг 600 сэлсэнтэй адилаар энерги зарцуулдаг.
Монголчууд бид адтай бас азтай гэдгийг харуулах 1 баримт хэлье.
Бразиль, Чиль зэрэг латин америкийн орнууд бараг хєлд орохоосоо ємнє бvжиглэж сурдаг, гал цогтой карибийн тэнгисийн ихэнхи орнууд дэлхийн бvжгийн спортын хороонд элсээгvй байхад монгол улс аль хэдийн шаардлага болзлыг нь хангаад элсчихсэн гэж байх. Бvжгийн спорт язгууртны спорт гэдэг. 100 жилийг уламжлалтай спортын бvжиг анх Англид vvсч франц, итали, испани зэрэг улсуудад энэ зууны 20,30-аад оны vед хvчээ аван хєгжиж байсан юм.
Бvжгийн спорт яагаад vнэтэй вэ?
1. Хувцас
2. Сургалт
Европ, Америкт бvжгийн зориулалтын гутал нь мєн єндєр vнэтэй байдаг. Саяхан Ричард Гирийн тоглосон “Let’s dance” кино гарч бvжгийн спортын хорхойтнуудын нарыг гаргалаа. Їvнээс харахад бvжиг ямар агууд гайхамшигтай бvжгээр хичээллэсэн хєгшин, залуу, эр, эм хэн боловч амжилт гаргах боломж ихтэй байдгийг харуулсан байдаг уг кинонд дашрамд хэлэхэд латин америк, стандарт бvжгийн 1 цагийн сургалтын vнэ америкт 45$ байдаг тухай энэ киноноос сонсоод оросд ямар байдгийг интернетээс vзлээ. Москва, Санктпетрбург зэрэг томоохон хотуудад 9-11$, Урал Сибирь 100 мянган рубль буюу 1 цаг бvжиг заалгахад 4500 орчим тєгрєг байдаг байна.
Спортын бvжгээр байнга бvжиглэдэг хvмvvс ямар гоолиг, чийрэг, наснаасаа залуу харагддагийг саяхан Макаод болсон азийн аварга шалгаруулах тэмцээнээс хараад бvжгийн спортыг биширч суулаа. Бvжгээр тогтмол хичээллэдэг улсууд єтєлдєггvй, євддєггvй, архи, тамхинаас ямагт хол байдаг нь сонирхолтой. Багаасаа бvжгийн спортоор хичээллэсэн эрэгтэй хvн бvсгvйчvvдийг бусад эрчvvдээс илvv их хvндэлж харьцдаг гэнэ.
Бvжгийн спорт 1980-аад оноос хойш Азид маш хурдацтай хєгжиж япон, ємнєд солонгос, филипин, сингапур, малайз, хонг-конг, макаод бараг бvх нийтийн спорт болтлоо нэрд гарч байна. Японы албан хаагчдаас авсан санал асуулгаар томоохон хотын ажил хэрэгч хvмvvсийн 30-аад хувь нь бvжгийн спортоор хичээллэдэг гэсэн байна. Унгар, Чех, Польш, Словак, Украйн, Белорус, Молдавт хvмvvс уламжлал болтлоо хєгжсєн бол сvvлийн vед Киргиз, Казахстанд залуучууд тєдийгvй дунд насныхан энэ спорт руу маш ихээр орж эхэлсэн байна.