Сүүлийн үед олны сонирхлыг хамгийн ихээр татахуйц төсөл хөтөлбөр, шоу нэвтрүүлгүүдийг үзэгчдэдээ хүргэх болсон 25TV-ийн Дуэт & Дуэл нэвтрүүлэг тун амжилттай болж, ялагчаа тодруулаад байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт олон сайхан бүтээлүүдээрээ хүүхэд залуусын танил болсон залуу уран бүтээлчид оролцон өрсөлдөж, ялагчаа тодруулсан юм. Тухайлбал, дуучин Т.Амина “Шинэ Үе” продакшны жүжигчин А.Энхжин, тэргүүн байрыг эзэлсэн бол дуучин А.Хишигдалай залуу дуучин Зоригт дэд тэргүүн байрыг эзэлжээ.
Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж буй авьяаслаг уран бүтээлч Л.Амина нэгэнтээ “Би бол шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Хэний ч шалгуурыг даваад гарчих авьяас надад бий” хэмээн ярьж, хэвлэлээр нэг шуугиан тарьж явсан удаатай. Харин энэ удаад яах аргагүй авьяасаараа тэргүүлж, шилдэг нь болж чадсандаа сэтгэл хангалуун яваа биз ээ.
www.miss.mn