Ванильтай шоколадтай капкейк хийж сурцгаая! Хийхэд үнэхээр амархан, орох орц хүртэл энгийн, видео хамт орууллаа. Оны эхний өдөр гэр бүлийнхэндээ зориулж хийхийг зөвлөж байна.
Орц:
200гр элсэн чихэр
110гр орос масло/хөлдүү/
2ш өндөг
200гр гурил
2ц.халбага хөөлгөгч
2-3ш ванильны сахар
½ стакан сүү
2 хо.халбага какао
Капкэйкны цаасан аяга
Лист
Хийх арга:
Хөлдүү маслыг элсэн чихэртэй хамт миксерээр хутгана.
Дээрээс нь 2ш өндгийг нэг нэгээр нь хийж миксерээр хутгана.
Ванилиа хийгээд зуурмаг болтол нь дахиад миксерээр хутгана.
200гр гурил дээр өсгөгчөө хийж гурилаа хутгана.
Зуурмаган дээр гурилыг бага багаар хийж миксерээр хутгана.
Бүх гурилаа хийж дуусаад зуурмаган дээр сүү нэмээд миксерээр хутгана.
Какаог 1х.халбага устай хольж өтгөртөл нь халбагаар хутгана.
Гурилан зуурмаган дээрээ какаог нэмээд дахин миксерээр хутгана.
Ингээд листэн дээрээ зуурмагаа хийгээд 180С-д 20-25 минут шарах шүүгээнд шарна.