11. Өөрийгөө өдөөж сур
Сэрэл хөдлөхгүй байх нь бүсгүйчүүдэд тохиолддог түгээмэл бэрхшээл. Харин энэ байдлаа та хангалттай өдөөж чадаагүйгээс, эсвэл сэтгэл санааны тогтворгүй байдал, эрүүл мэндийн шалтгаанаас хэмээн эндүүрдэг юм биш биз. Энэ бүхний хамгийн гол буруутан нь өөртөө итгэлгүй байдал. Тиймээс толгой өвтгөсөн олон бодлоо орхиод өөдрөг бай.
12. Таны сэрлийн цэгүүдийг олоход нь туслаарай
Сэрлийн цэг олох төдийлөн амар байдаггүй ч, тууштай оролдлого амжилтад хүрдэг гэдгийг мартаж болохгүй. Мэдээж хамгийн их магадлалтай хэсэг бол гадна бэлэг эрхтэн. Тиймээс сексийн үед хайгуул явуулахыг танд зөвлөе. Ингэхдээ гарынхаа бүх жингээр даралгүй, зөөлөн гүйлгээрэй.
13. Түүний сэрлийн цэгүүдийг ол
Мэдээж эрчүүдэд ч бас сэрлийн цэг бий. Харин түүнийг нь олохын тулд та хамгийн түрүүнд хумсаа авах шаардлагатай. Дараа нь тосолсон гараа аажуухан хойд сүв рүү нь шургуулан хайгуулаа хийнэ. Ингэхдээ хариу үйлдэл өгөх, эсэхийг нь сайтар ажаарай.
14. Хөдөлгөөн, дасгал ч бас чухал
Эрдэмтэд нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэдний судалгаагаар дасгал хөдөлгөөн сексийн амьдралд шууд хамаатай болох нь нотлогджээ. Судалгаанд оролцогчдод эротик бичлэг үзүүлсний дараа биеийн тамирын танхим руу явуулсан байна. Дасгалын дараа судалгаанд оролцогчдын сексийн дуршил нь улам нэмэгдсэн байжээ.
15. Бууж өгөх хэрэггүй
Сексийн оргил үед сэрэл буурах байдал ихэнх эмэгтэйчүүдэд ажиглагддаг аж. Та ч бас тэдний нэг бол энэ тохиолдолд гараараа илж таалан, бага багаар сэрлийг өдөөгөөрэй. Дур хүсэл тань дахин оргилж, өөрийгөө хянаж чадахаа болих үед бүхнийг гартаа даатгачих.
16. Дахиад л үсний засалт
Бразиличуудын хэв маягийг дуурайн үсээ засуулахаар шийдсэн бол өвөрмөц хэлбэрийг сонгоорой. Дур булаам зүрх хайртад тань таалагдах нь гарцаагүй. Эсвэл хос зүрх, хясаа байсан ч болох шүү дээ.
17. Ургамлын ач тус
Бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэх түгээмэл хэрэгсэл бол Виагра. Гэсэн ч эмийн үйлчилгээ нөлөөлөхгүй байх тохиолдол цөөнгүй шүү дээ. Тиймээс танд доорх гурван аргыг санал болгож байна. Нэгдүгээрт Цус бэлэг эрхтэн рүү юүлэгдсэн байхаар байрлал сонго. Хоёрдугаарт Эмээ уусны дараа босоо байдалд байх нь үйлчлэлийг түргэсгэдэг. Гуравдугаарт Улаан хүн орхоодойн бэлдмэл дур хүслийг нэмэгдүүлдэг.
18. Хиймэл эрхтэний хувьд
Хэрэв та хиймэл эрхтэн туршиж үзэхээр шийдсэн бол силиконоос татгалзаарай. Анхан суралцагчид гөлгөр, гулгамтгайг нь сонгон авсан нь дээр байдаг.
19. Төсөөлөл ч бас үүнд хамаатай
Эротик ном уншиж, бичлэг сонсоорой. Ингээд судалгаа дууссан бол ажилдаа ор. Танд ямар орчин, байдал илүү санагдахыг төсөөлөн бодоорой. Үүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн ч болох шүү дээ.
20. Шүршүүрт орохдоо
Сарнайн дэлбээтэй ваннд хамтдаа суух сайхан л даа. Гэхдээ шүршүүрийн усны цоргилт секст илүүтэй нөлөөлдөг. Анхны таашаалаа шүршүүрийн дор амссан бүсгүйчүүд цөөнгүй байдгийг битгий мартаарай. Та ч гэсэн туршаад үзэхэд буруудахгүй.