АНУ-ын Засгийн газар саяхан энэ орчлонгоос үүрд одсон Уитни Хьюстений дурсгалыг хүндэтгэж Цагаан Ордонд байрлах нэгдсэн улсын төрийн далбааг нэг минут бөхийлгөжээ.
Яг энэ үеэр алдарт дуучныг сүүлчийн замд нь үдэх ажиллагаа Нью Йоркт болж өнгөрсөн аж. Засгийн газрын төлөөлөл хэлэхдээ “АНУ-ын нэрийг гаргасан урлаг соёлын томоохон алдартан байсан.
“Түүнийг Америкийн төр хүндэтгэж байна” хэмээжээ. Мөн “Бурхан түүнийг ивээж, хүн бүр сэтгэлдээ мөнхлөн үлдээгээсэй” гэжээ.
Алдарт дуучин Уитни Хьюстен 48 насандаа Лос Анжелесийн Беверли Хилтон зочид буудалд унтаагаараа нас нөгчсөн билээ.
Т.БАТСУГАР