Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 9. Шийдэм одтой, Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 08.37-д мандаж, 17.12-д жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, ажил үйлийг эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тохиромжтой үе. Хайр дурлал ба мөнгөний Сугар гараг Бумбын ордонд зочлоход таны нарны аймгийн хоёрдугаар зам таны санхүү, хувь хүний үнэт зүйлс байна. Зөв шийдвэр гаргаснаар таны санхүү хөрөнгө мөнгө, гэр бүлийн төсөвийг сайжруулна. Зорилгоо зөв тодорхойлсоноор тогтвортой, аюулгүй замаар ирээдүйн замаа гэрэлтүүлэх болно.
Үхрийн орд (4/20-5/20): Бүтээлч өдөр. Та өөрийн мөрөөдлөө биелүүлж чадна. Шинэ найз нөхөдтэй болж, таныг тойрон хүрээлэгч сайн найзууд гарч ирнэ. Ганц бие хүмүүс романтик учралтай учирна. Өнөөдөр кино, концерт үзэх болон уран зургийн галлерайд очиход тааламжтай байна. Та урьд өмнө нь байгаагүйгээр авхаалжтай, нууцлагдмал нэгэн болон хувирна.
Ихрийн орд (5/21-6/21): Болгоомжлох өдөр. Нөхцөл байдлаас болж эр зориг гаргах хэрэгтэй болно. Таны бусдыг тэргүүлэн, дагуулах гэсэн хүсэл танд олон асуудал бий болгоно. Биеийн байдал муудаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өвчнөөр тоглож болохгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Эрч хүчтэй өдөр. Од эрхэс энэ өдөр таныг ердийнхөөсөө илүү тайван, төлөв даруу байхыг зөвлөж байна. Таны амьдралын ээлжит сэргэн мандалтын мөчлөг гадны хардалт, өдөөн хатгалагаас өөрийгөө хамгаалах мэдрэмжийг бий болгоно. Энэ нь танд олон зүйлийг дүгнэн, үүссэн нөхцөл байдлыг хянахад туслана.
Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүснэ. Гэхдээ өнөөдөр хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэхэд тийм ч таатай өдөр биш юм. Харин үүний оронд асуудлыг шийдэх тохиромжтой үе ирэхийг хүлээ. Хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байна.
Охины орд (8/23-9/22): Бодитой өдөр. Бизнесийн ялангуяа санхүүгийн асуудал дээр та их ажилтай байх болно. Та өөртөө байгаа мөнгөө тоолон төсөвөө няхуур бодох болно. Таны амьдралын олон салбар тань идэвхитэй байх бөгөөд та зарцуулсан мөнгөнөөсөө хавьгүй ихийг олох болно. Зардлуудаа эрэмбэлэн бич хэрвээ хэрэгтэй бол амьдралд тань нөлөөлөхгүй зарим зардлуудаа багасга.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Аливаа ажил үйлсэд таатай өдөр. Гэхдээ хүсэл, боломжоо харьцуулж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үгийг сана. Таны хөөр хөгжөөн, хурц ухаан, авхаалж самбаа бусдын анхаарлыг татна. Таны зарим нэг ая дангүй байдал, хэмжээнээс хэтэрсэн тоглоом, шоглоом үл ойлголцлын шалтгаан болж магад.
Хилэнцийн орд (10/23-11/21): Таагүй өдөр. Бие тэнхээ сульдаж магад. Таны дур булаам байдал гайхамшигтай байсан ч хайртай хүнтэйгээ жижиг зүйлээс болж маргалдаж, харьцаа тасрахад ч хүрч болзошгүй. Санаашрах, үймж сандрах хэрэггүй.
Нумын орд (11/22-12/21): Зөрчилтэй өдөр. Таныг ямар нэгэн баяр ёслолд урьж магадгүй бөгөөд тэнд та өөрийнхөө бүхий л сайн чанарыг харуулж чадна. Гэхдээ аливаа ажил хэргийн санал, сэтгэл татам амлалт, амархан орлого олох арга зэрэгт болгоомжтой хандаарай.
Матрын орд (12/22-1/19): Сэтгэл санаа сэргэн, эрч хүч өсөх өдөр. Таны амьдралд шинэ хүн гарч ирж танд шинэ санаа өгч, шинэ боломжийг нүдний чинь өмнө нээж, өөрийгөө төгөлдөржүүлэхэд тусална. Үр дүнд нь санхүүгийн хүнд байдал чинь гайгүй болно. Уран бүтээлч хүмүүс санаснаа биелүүлж чадна.
Хумхын орд (1/20-2/18): Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчин сэдрэх, амьсгалын замын өвчин тусах, сэтгэл санаа тавгүйтэх магадлалтай. Дулаан хувцаслан халуун хоол унд түлхүү хэрэглэ. Хайрттайгаа бага зэрэг муудалцсанаас болж, холбоогоо тасалж магадгүй. Таны гоо сайхан гайхамшиг бүтээдэг гэдгийг бүү мартаарай.
Загасны орд (2/19-3/20) Хөл үймээнтэй өдөр. Чухал асуудал шийдвэрлэх, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарна. Анхаарал болгоомжтой байж хэрэггүй ярианаас зайлсхий. Энэ нь танд ямар ч хэрэггүй бөгөөд зөвхөн уур цухлыг л хүргэнэ. Гэр орны ажилд өөрийгөө зориулж, гэр бүлдээ зөрчил бүү гарга. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар.