Аливаа урлагийн хүн, тэр дундаа дуучид өөрийн гэсэн стиль имижтэй байж гэмээнэ олонд танигддаг хатуу хэрнээ сонирхолтой хууль хүн төрөлхтөнд үйлчилдэг. Энэ хуулийн дагуу ихэнх дуучид өөр өөрийн гэсэн хоолойны өнгөөрөө ялгарах гэж чармайдаг бол зарим нь гадаад төрх, байгаа байдлаараа олныг татаж нэр хүртдэг. Харин манай дуучдын тухайд барууны оддоос хуулбарлаж, хэдийд, хэнийг дуурайхаа тун ч сайн мэддэг хүмүүс. Хамгийн сүүлийн жишээгээр “Киви” хамтлагийн Ука тодорч байна. Хамтлагаараа дуулсан “I love you mom” нэртэй дууных нь клип Амеркийн контри дуучин Taylor Swift –ийн “Fifteen” дууны клипнээс үг үсэггүй хуулбарласан нь тодорхой болж Youtube- ээр цацагдаад байгаа. Уг нь ичдэг хүмүүст бол энэ “үнэн онигоо”. Гэвч хамтлаг гэхээсээ илүүтэй бие даасан уран бүтээл, цомог, сайт гээд хувийн зүйлсээрээ замналдах болсон “Киви”-гийн Укагийн хувьд тийм ч ичээд байх зүйл биш бололтой юм. Тэрээр өчигдөрхөн өөрийн анхны бие даасан “I’m in Love” нэртэй цомгоо худалдаанд гаргасан бөгөөд цомгийнхоо өнгө үзэмжид нэлээн анхаарсан нь илт байв. Харамсалтай нь Ука Мэрлин Монраг дуурайх гэж аягласан нь зарим нэг фэнүүдэд нь таалагдахгүй байгаа юм гэсэн. Ямартай ч рок попын шаргал үст маань хуулбарлах гэдэг зүйлийг шүтэхээр болсон бололтой дог шүү.
А.Санчирмаа.Factnews.mn