Нэг, цэрэг дарлах дуртай ахмад байжээ. тэгээд тэр цэргүүдээ дуудаад…
ахмад: Болд
БОЛД:би
АХМАД:эх орон гэж юу вэ?
БОЛД:эх
ахмад:эх орон гэдэг чинь миний ч ээж,чиний ч ээж мэдэв үү
БОЛД:за
АХМАД:БАТ
БАТ:би
АХМАД:ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?
БАТ:ЭХ ОРОН БОЛ ТАНИЙ Ч ЭЭЖ БОЛДИЙН Ч ЭЭЖ
Цэргvvд ээ, Маргаашийн хичээл зөвхөн цаг агаарын байдлаас шалтгаалах болно. Хэрэв өглөөнөөс бороо орвол жагсаалын vзлэгийг vдийн хоолны дараа хийнэ. Хэрэв vдээс хойш бороо орвол vзлэгийг өглөө хийх болно.
Шинэ цэрэг төмс арилгах даалгавар авчээ.
– Тvрvvч ээ. Манай армид төмс арилгадаг машин байхгvй юм уу?
– Байлгvй яахав. Та өөрөө хамгийн сvvлчийн загвар нь.
Гурван жилийн цэрэг байх vе. Хил. Халууд халуун наранд нозойрон хэвтэх зуураа штабын өмнө хайрцаглан жагссан дэлдэн чих, халзан толгойноос өөр юмгvй шинэковуудын дооглонгvй байдлаар ажиглана. Газрын мухарт ирчихсэн, чөлөө авна энэ тэр саналтгvй болохыг ойлгосон шинэковуудын сэтгэл санаа мэдээж таагvй. Тэгсэн нэг хал цэрэг тэднийг улам даапаалж сэтгэлээр vхvvлэхээр шийдэж “Хөөе муусайн гоожууруудаа! Та нар амиа хорлосон чинь дээр дээ. Би одоо халагдаж очоод та нарын найз охидуудыг бvгдийг нь ш…надаа. Лаг уу?” гэвэл жагссан шинэковуудын дундаас «Чаддаг юм бол тэг л дээ. Тэртээ тэргvй би чиний хvvхнийг ш..чихсан юм чинь» гэх цовоо дуу гарах нь тэр. Галзууртлаа уурласан халыг дөрвөн цэрэг арайхийж зуурч тогтоож байж билээ.
Зоригтой, цөстэй, эрэмгий залуучуудыг vргэлж дэмждэг манай оператор нь энэ сараас эхлэн «Зоригтон» нэртэй бэлэгтэй урамшууллын аян зарлаж байна. Аянд оролцохыг хvсэгчид нь Засгийн газар, ЦЕГ, ТТГ руу утасдан «Би танайд байранд бөмбөг байрлуулсан» чанга дуугаар, зоригтой мэдэгдээд, утасныхаа дугаарыг vлдээх ёстой. Ингэж чадсан хэрэглэгч бvртээ бид хар дамран малгай, танкийн хар, яалуу бакел, торгон ороолтыг 1000 нэгж, бvтэн гурван жилийн ярианы эрхийн хамт vнэгvй бэлэглэнэ.
Жандармууд еврей тосгоноос цэрэг татаж эрчvvд орох байх газраа олж ядна. Өвгөн Рабинович хvртэл сандарч эхлэв. Эмгэн нь:
– Чамайг хэн тоож авдаг юм бэ?
– Тэдэнд генерал хэрэггvй гэж vv?
Нөхөр хурандаа таныг байхгvй хооронд vvрэг гvйцэтгэх зуур ангийн байранд элдэв хэрэг зөрчил vгvй. Ангийн жижvvр дэслэгч Балдан.
– Анги ч яахав тийм байдаг байж. Ингэхэд миний эхнэрийн өвөрт юу хийж байдаг билээ?
Нэгэн настай өвгөн сүмд ирээд нүглээ наминчилахийг хүссэнд ламтан бололгүй яахав мэдээж хэмээн хариулжээ. Тэгсэнд өвгөн тэхээр, дэлхийн 2-р дайний эхээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгуй манай хаалгийг тогшоод, германчуудаас нуугдхийг хүссэн юм.
Тэгээд би түүнийг зоориндоо нуугаад, германчууд түүнийг олоогүй юм гэсэнд ламтан Тэр чин маш сайн үйл шүү дээ хүү минь, юунд нь нүгэлээ наминчлах гэсийн бэ. хэмээн хариулжээ. Эцэг минь, хамгийн гол нь би сул дорой байдлаасаа болоод түүнээс надтай секс хийж зоорьнийхоо түрээсийг төлөх ёстой гэж шаардсан юм гэсэнд ламтан Ммм, тэхдээ тэр үе чинь их хэцүү байсан болхоор германчууд тэр бүсгүйг нууж байгааг чинь мэдсэн бол чи амиа ч алдаж болохоор байсан. гэсэн өвгөн толгой дохи. тиймээс бурхан чиний сайн мууг чинь харж үзээд, өршөөнө гэдэг итгэлтэй байна гэв. Баярлалаа эцэг минь, харин ахиад нэг асуулт асууж болхуу хэмээн өвгөнийг асуусанд, ламтан бололгүй яахав гэсэнд, өвгөн Би тэр эмэгтэйд дайн али хэдийн дууссан гэдгийг хэлхүү яахуу? гэжээ.
: -Байна уу, 103 сонсож байна
-Тусламж дуудах гэсэн юм
-Ямар шинж тэмдэг илэрч байна
-Өглөөний 6 цагт бүрээ үлээгээд хавь ойрын хүмүүсийг сэрээгээд байх юм
-За дуудлага хүлээн авлаа, хаягаа хэл дээ
-Орбитын эцсийн буудал, дотоодийн цэргийн … анги
Хал цэрэг шинэковд сургааль хайрлаж байна гэнэ.
-Юм гэдэг чинь жаахан юмнаас эхэлдэг байхгvй юу. Өнөөдөр чи өглөөний гимнастикт гарсангvй, маргааш нь чи захныхаа даавууг оёхгvй, харин хагас сайнд чи чөлөөгөөр гарахдаа мал болтлоо уугаад хvн ална ш дээ
-Нөхөр тvрvvч ээ, та ямар нэг юм хэлээч?
-Ноомхон.
-Биш дээ, ганц удаа ч гэсэн сэтгэлээсээ, ямар нэг сайхан эелдэг vг хэлээч
-Сул зогс.
-Нөхөр тvрvvч, энэ галт тэргийг зогсоо.
-Галт тэрэг зогс, нэг хоёр.
Бага ангийн тооны хичээл:
-За сурагч Бат, чи хоёр оронтой тоо хэл дээ?
-27
-За тэгвэл тоонуудых нь байрыг солиод хэлбэл хэд болох билээ?
-Мэдэхгvй.
-Суу, муу. За Думаа босдоо. Чи хоёр оронтой тоо нэгийг хэлдээ.
-35
-За тэгвэл энэ тооныхоо гишvvдийн байрыг нь соливол хэдийг тоо болох билээ?
-Мэдэхгvй.
-Суу, муу. За Балдан чи хоёр оронтой тоо нэрлэдээ.
-66 бас 33. За багшаа эргvvлээд уншвал хэд болохыг нь асуугаач дээ
Хичээлийн тэнхимд согтуу оюутан гуйвж дайвсаар орж ирээд багшдаа хандан:
-Багш гуай, та жаахан халамцуу оюутныг шалгалтандаа оруулна биз дээ, аан? гэвэл багш нь ярвайснаа:
-За, яах вэ нэг удаа оруулъя даа гэсэнд нөгөө оюутан хаалгаар толгойгоо цухуйлгаснаа:
-Хөөе, шалгалтанд оруулъя гэж байна, наадахаа өргөөд оруулаад ир гэж орилжээ.
Хvvгийнх нь сурлагын дэвтэр байхгvй байгааг ээж нь анзаарчээ.
-Миний хvv, ингэхэд чиний сурлагын дэвтэр чинь хаана байна ?
-Нөгөө Балдан аав, ээжийг айлгачихаад өгье гээд тvр зээлсэн юм аа.
Секслогийн лекц. Багш:
-Бэлгийн хавтлын vеэр хvний биеийн дулаан нэг градусаар нэмэгддэг гээд ярьж байтал тэнд нэг оюутан унтаж байгааг харжээ. Сэрээгээд хэлсэн зvйлээ давтахыг шаардаж гэнэ. Мэдээж хэрэг бvх оюутнууд мань эрд туслан татаа тунгаадаж, гар хөлөөрөө дохиж зангаж байгаад юу яахаад, нэг градус нэмэгддэг гээд ойлгуулжээ. Мань эр хариулж, аюулаас мултарсан боловч суугаад удаагvй байтал ахиад унтчихаж. Энэ vеэр багш:
-Харин шувуудын биеийн дулаан хурьцах vед 2 градусаар нэмэгддэг гэж байснаа нөгөө оюутныг ахин сэрээж, сая хэлсэн зvйлийг давтахыг шаарджээ. Мань эр ийш тийшээ хартал ангийнхан нь гар, хөл, нvд амаараа дохиж занган татаа тунгаадаж байна гэнэ. Оюутан хэсэг харж байснаа:
-Харин биеийн дулааныг 2 градусаар нэмэгдvvлэхийн тулд өд, сөдийг нь бутартал vзэх хэрэгтэй гэж хариулсан гэдэг
Хуулийн дээд сургуулийн шалгалтад,
-За чи хууран мэхлэлт гэж юу байдгийг товчхон хэлнэ дээ.
-Профессор оо, та намайг шалгалтад унагачихад л тэр маань болно доо.
-Яагаад тэр вэ? Тайлбарлаадах?
-Эрvvгийн хуульд зааснаар бол хууран мэхлэлт гэдэг чинь бусдыг юм мэдэхгvй, учир танихгvйг нь далимдуулан хохирол учруулахыг хэлдэг биз дээ.
Оюутан залуу эмэгтэйчүүдийн нийтийн байр руу орж ирэв. Жижүүр авгай:
– За чи хэнтэй уулзах нь вэ?
-Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?
Түүхийн хичээл дээр багш асууж байна.
– Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
– Багш аа, тийм амархан юмыг уу?
– Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
– Янжмаа хө, цайгаа чанаач.
Сумын сургуулиийн англи хэлний хичээл. Багш:
-За алив, Балдан англиар цонх гэдгийг англиар юу гэхэв?
-Tsonkh
-Jag zuv. Onts.
дэлхийн оюутнууд өлсгөлөн зарлажээ. хамгийн сүүлд нэг оюутан өлсөж үхэхээр үсэрч үхье гээд 12 давхараас үсэрч гэнэ. тэгээд замдаа өлсөөд үхчихэж гэнэ.
Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.
-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо -Хн. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь…
Анагаахын лекц. -За ингээд өнөөдрийн лекцийг уншихаас өмнө би та нарт нэг тvvх ярьж өгье. Би оюутан байхдаа нэг бvсгvйн араас хөл алдан гvйдэг байлаа. Нэг найз маань ч гэсэн тэр бvсгvйн араас гvйдэг байсан юм. Ингээд эцэст нь нөгөө бvсгvй найзыг маань сонгож би гэдэг хvн юу ч vгvй хоцорсон боловч найз маань тун удалгvй хамаргvй болсон юм даа. За өнөөдрийн лекцийн сэдвийг бичээрэй “Тэмбvv өвчин ба тvvний vр дагавар”.
Та аугаа марксист гучин хvнийг нэрлэ.
– Маркс, Энгельс, Ленин…
– Цааш нь?
– Бакугийн хорин зургаан комиссар, тэгээд бас та л биз.
Залуу минь таны энэ шvлгvvд гойд биш юм. Гэхдээ Шекспир, Есенин хоёр бичээгvй хоёр шvлэг байна.
– Баярлалаа. Эрхэм шvvмжлэгч ээ, ямар шvлэг юм бэ?
– Нэг нь компьютерийн тухай, нөгөө нь жинсэн өмдний тухай.
: – Оюутан хvн зачёт өгөхийн тулд юу ч хийхээс буцахгvй. Бvр зарим нь хичээлдээ явдаг.
Их сургуулийн жорлон.
– Вася! Чи зачётоо тавиулсан уу? Баруун талаас:
– Vгvй ээ. Тэр муу халзан чөтгөр хэзээ тавих юм бvv мэд. Зvvн талаас:
– Хэзээ ч тавихгvй.
Оюутан шалгалтан дээр морины тах авч ороод уначихав.
– Хvмvvс л худлаа хэлж дээ.
– Наадах чинь илжигний тах юм байлгvй.
-Багш аа. Хэн нэгэн хvнийг хийгээгvй юмных нь төлөө шийтгэж болох уу
-Vгvй ээ.
-Тэгвэл би өнөөдрийн даалгаврыг хийгээгvй ирсэн шvv.