Тэд орондоо өөрсдийгөө баатар, ялагч мэтээр төсөөлдөг. Гэхдээ өөр өөр л дөө. Тэд ялагч нь байхыг л хүсдэг юм.
Эрчүүд…
- Тоо: Тэд „дон жуан”-ы жагсаалт гаргах дуртай байдаг. „Үзсэн” бүсгүйчүүдээ дандаа эргэн санадаг бас тоолох гэж оролддог. Эдэлсэн хүүхнүүдээ хооронд нь харьцуулна. Мөн хамгийн дурсгалтай сексийг санан дурсана. Найз нөхөддөө хэдэн хүүхэнтэй энгэр зөрүүлсэнээ байнга ярина. Ингэхдээ тоог нь нэмэх нь ойлгомжтой л доо. Харин тэдний ганц айдас нь ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин.
- Хугацаа: Сексийн хугацааг чухалчлах эрчүүд олон. Гэхдээ ихэнх нь л „туулайн хурьцахуй”-тай байдаг. Харин энд нэг зүйлийг санах хэрэгтэй бүсгүйчүүд маань турьхан тул нэг их мундаг эр болох гэж түүнийгээ ядартал нь удаанаар ноолох хэрэггүй. Утгагүй энхрийлэлд заримдаа тааламжгүй үйл хөдлөл байдаг. Нэг ёсондоо бүсгүйгээ залхааж магадгүй гэсэн үг. Тэгэхээр хугацаанд эрчүүд маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хурдан секст дуртай бүсгүй байгаа ш дээ гэдгийг мартаж болохгүй.
- Хэмжээ: Ихэндээ эрчүүд өөрийн эрхтэнгийн хэмжээг чамлаж байдаг. Зарим нь үүнээсээ болоод бүсгүйчүүдэд халдахаасаа ч эмээдэг. „-Минийхийг голох байх” гэж… Тэгвэл та айлтгүй. Хэмжээ секст тийм чухал биш. Үүнийг сүүлийн жилүүдэд анагаах болон сэтгэл судлалын зүгээс маш ихээр тайлбарлах болсон. Ер нь эр бэлэг эрхтэний хэмжээний талаар бага зэрэг мэдээлэл өгье л дөө. Эрхтэнгээ бэлгэвчээр хэмжих тохиолдол элбэг. Энэтхэг болон испаничууд энэ аргад гаршсан. Оросууд үүнд нэг их таатай ханддаггүй аж. Саяхан судлаачид улс орны эрчүүдийн эрхтэнгийн дундаж хэмжээгээр рейтинг гаргаж. Ингэхэд францчууд /16 см/ тэргүүлсэн байна. Түүний араас итали /15 см/, мексик /14.9 см/ эрчүүд бичигдэв. Харин америк „эрхтэн” /12.9 см/11-д оржээ. Энэтхэг эрчүүдийнх нь дундаж нь 10.2 см, Өмнөд солонгосийнх 9.6 см байдаг ажээ.
Бүсгүйчүүд…
- Тэд тэр болгон „үйлчилсэн” эрчүүдийнхээ тоог бодоод байдаггүй. Мөн болзооны үргэлжилсэн хугацаа ч чухал биш. Харин учирсан эрчүүдийнхээ эрхтэнгийн хэмжээг бол мартдаггүй гэнэ. Ер нь бол тоо биш харин чанар л чухал аж.
- Үтрээний дур тавилт: Ийм сайхан таашаалыг гурван эмэгтэй тутмын нэг нь эдэлдэг ажээ. Харин үтрээгээр дур тавьж үзээгүй бүсгүйчүүд уйгагүй оролдлогынхоо дүнд ийм дур тавилтыг өөрийн болгож чаддаг байна. Ингэхийн тулд „кегелийн дасгал” гээчийг хийнэ. Энэ нь үтрээний дотор талын булчинг чангалж сурах гэсэн үг. Нөгөө талаасаа маш мэдрэмтгий мэдрэлийн судлын төгсгөл дэхь цусны хэмжээг нэмэгдүүлэх гэж ойлгож болно. Зарим тохиолдолд төрөлтийн дараа ийм дур тавилт бий болдог байна.
- Гүн үнхэлт /хөхөлт/: Ийм техникийг хүссэн хүүхэн болгон эзэмшиж чаддаггүй. Заримд нь байгалиас ийм „авъяас” заяасан байдаг. Хэрвээ танд ингэж чадахгүй гэсэн бат ойлголт байгаа л бол заавал сурах гээд хэрэггүй. Ерөнхийдөө бүсгүйчүүд үүнийг сексийн оргил үедээ өөрийн рефлексээрээ хийчихдэг. Гэхдээ энэ нь хүчирхийлэл биш гэдгийг бүсгүй та ойлгох шаардлагатай. Харин ази тэр дундаа хангү залуу дээр бол гүн үнхэлт байж болно шүү дээ. Том эрхтэнгийн хувьд гүн үнхэлтийн үед бүсгүйчүүд хоолойгоо ашиглаж чаддаг гэнэ.
- Дараалсан дур тавилт: Нэг удаагийн сексийн үед үргэлжүүлэн хэд хэдэн удаа дур тавих бүсгүйчүүд элбэг байдаг. Тэдний хувьд үтрээ нь эрэгтэйн эрхтэнг маш мэдрэмжтэйгээр хүлээн авдаг. Мөн ийм эрэгтэй ч бий. Дунжаар нэг шөнийн дотор 4-7 удаа дур тавих эрчүүдтэй учирсан бүсгүй ч азтай шүү. Харин дараалан дур тавьдаг бүсгүйчүүд 17 хувь л байдаг аж.
Р.Слава
www.miss.mn