Өчүүхэн шалихгүй гэмээр зарим зүйл ч хувь хүний хүмүүжил, соёлын түвшинг тодорхойлдог. Иймд тоомжиргүй энэ байдлаасаа болж хайр сэтгэлийн харьцаандаа ч үл ойлголцол төрүүлэх нь элбэг байдаг. Хайртай хүнтэйгээ цуг ресторан, зоогийн газар орж үйлчлүүлэхдээ дараах зүйлд анхаарна уу?
1. Ширээний ард хутга, сэрээ, халбага барьчихаад дохиж зангах нь тун эвгүй. 2. Ямар ч хүмүүжилгүй хүн л хооллох үедээ дуулж, исгэрч болзошгүй юм. 3. Сэрээгээр идэж болох зүйлийг халбагаар бүү идээрэй. Жишээ нь шарсан өндөг, хачир, ногоо гэх мэт.
4. Тавагны ёроолд жаахан шөл үлдвэл дуусгах гэсний хэрэггүй. Шөлөө чимээ шуугиангүй, сорж тамшаалалгүй идэх нь зөв. 5. Хутга нь зөвхөн хэрчих зориулалттай учир хутгаар бусдыг заах, чичих, амандаа ойртуулах зэрэг үйлдэл хийдэггүй. 6. Сэрээгээр хялбархан хувааж болох, жишээ нь загас, котлет, таташ гэх мэтийг хутгаар хэрчих хэрэггүй.
7. Шарсан мах, төрөл бүрийн зайдас идэж байгаа бол хутгаа баруун гартаа, сэрээгээ зүүн гартаа барина. 8. Тавганд үлдсэн сүмсийг заавал бүгдийг хамах хэрэггүй, түүнд талх дүрэх нь бүр ч зохимжгүй. 9. Ястай махыг хутга, сэрээ хэрэглэн шулна. Хэрэв ясанд мах үлдвэл үзүүрээс нь гараараа барьж идэж болно.
10. Кофе, цай уухдаа халбагыг дийзэн дээр тавина.