Ямар ч эмэгтэй хүн өөрийн мэргэжил, нас амьдралыг үзэх үзлээс үл хамааран үргэлжид эмэгтэйгээрээ л үлдэнэ шүү дээ. Энэ нь юу гэсэн утгатай үг вэ гэхээр үргэлж хэн нэгэнд дурлаж, хэн нэгнээр хайрлуулж энхрийлүүлэхийг хүсдэг гэсэн үг юм. Мэдээж хэрэг эрчүүдэд ч гэсэн энэ мэдрэмж хэрэгтэй байдаг, бөгөөд заримдаа эмэгтэйчүүд биднийг тэднээс юу хүлээж буйг нь тэр бүр анзаарахгүй өнгөрөөх нь ч бий. Гэхдээ зарим тохиолдолд биднээс шалтгаалах зүйл цөөнгүй гардаг. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайр сэтгэлийн холбоо нь хайр дурлал – мэдрэмж ба хайр дурлал – зан байдал дээр тогтдог аж.
Энэ хоёр зүйл зүйл хэзээ ч бүрэн төгс байж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл хамгийн үнэн зүрхний, энхрий дотно мэдрэмж нь өдөр ирэх тусам хос хоёр ойртуулж дотно болгож өгдөг. Эмэгтэй хүний аз жаргалын мэдрэмж нь яг л шигтгэсэн зүйл мэт маш энгийн жижиг зүйлээс тогтдог. Түүнчлэн хичнээн гайхамшигтай эр хүн байсан ч гэсэн таныг тэр бүр зугаацуулж, сэтгэлийг тань баясгаж, аз жаргалтай байлгаж чадахгүй байж болох юм.
Учир нь тэд үргэлж таны төлөө, таны хүссэн бүхнийг хийх үүрэгтэй биш шүү дээ. Тэд таныг ч гэсэн хэзээ нэг өдөр өөрийг нь зугаацуулж бас аз жаргалтай байлгаасай хэмээн хүсдэг. Энэ тухай тэр бүр эрэгцүүлэн боддоггүй ч гэсэн энэ бол баримт. Чөлөөт цагаараа бүхнийг сонирхолтойгоор зохион байгуулж чаддаг эмэгтэй хүн хэзээ ч өөрийнхөө хайртай хүнээ уйдаадаггүй. Учир нь тэдгээр эмэгтэйчүүд гэрлэхээсээ өмнө ямар байсан нь чухал биш харин бие биендээ хэрхэн амьдралын болон сэтгэлийн баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэх, хоёр биенийхээ хүсэл сонирхол болон энхрий тачаангуй байдлаа хэрхэн бэхжүүлэх талаар үргэлж ямар нэгэн шинэ зүйлийг эрэлхийлж хайж байдаг юм.
Нэн ялангуяа хаврын улиралд бид бүхэн гайхамшгийг хүлээж байдаг шүү дээ. Жинхэнэ гайхамшиг, хайр дурлал нь жилийн 365 хоногийн аль нэгэнд нь тохиолдож болно. Хэрэв та өөрийнхөө хайртай хүндээ энэхүү боломжийг өгөхийг хүсч байгаа бол өөрийгөө хэн болохыг харуулах хэрэгтэй. Тэгж байж та эргээд хүссэн зүйлээ хайртай хүнээсээ авч чадна шүү дээ.