Одоо үед эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал гээд л их яригдах болсон. Эрэгтэйчүүд хүссэн хүсээгүй л байгалиаасаа хүчирхэг төрсөн бид яаж ч маргаад яагаад ч дийлэхгүй нь үнэн. Мөн эмэгтэйчүүд эрэгтэй хүний нөмөр нөөлгөнд, мөрийг нь түшиж цээжийг нь налан суухыг хүсдэг нь үнэн.
Олон мянган жил эрэгтэйчүүд эрх мэдэл бүх юмны төлөө дайтаж ирсэн түүхтэй. Энэ нь эрэгтэйчүүд хүчээр илүү гэдгийг нь харуулдаг. Өөрсдийнхөө хүчээр тэд хоол хүнс, үнэт эрдэнэ, сайхан хүүхэн ер нь бүгдийг авсаар ирсэн. Одоогийн техник технологи өндөр хөгжсөн манай эрин зуунд аливаа асуудал нь эр хүний хүчээр шийгдэгдэх нь багассан билээ. Гэхдээ эрэгтэйчүүдийн генд эцсийн мөчид эр хүчиндээ найддаг ген хадгалагдсаар үлдсэн нь ойлгомжтой. Энэ нь эрэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болгодог. Эмэгтэйчүүд бид болохоор эсрэгээр өөрснийхөө хүчгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй маргах хэцүү болдог. Хэрвээ эрэгтэй хүн гар хүрвэл эмэгтэйчүүд бид хүчгүйднэ. Тэгэхээр яах ёстой вэ? 1-рт араатан амьтад хүртэл айснаа харуулсан руу нь хамгийн түрүүнд дайрдаг. 2-рт эртнээс л эрэгтэйчүүд дайтахад эмэгтэйчүүд хайрлах энэрэх, эв зүйгээр ярих, зөвлөх ухаан хэрэглэдэг байсан. Энэ ухаанаа ашиглахгүй бол нүгэл бизээ.
Эрэгтэйчүүд өөрснийгөө илүү хянадаг
Багаас нь л эрэгтэй хүүхдийг ирээдүйн хамгаалагч нар гэж хүмүүжүүлдэг. Уйлж болохгүй эрэгтэй хүн хүчтэй байх ёстой, хүчгүй нэгнийг хамгаалах ёстой гэдгийг оюун ухаанд нь суулгасан байдаг. Нэг үгээр хэлбэл эрэгтэй хүүхдийг биеэ барихад сургадаг. Эрэгтэй хүн сэтгэл нь хөдөлдөггүй гэсэн үг биш ердөө л сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Дайсандаа айж байсан ч тэрийгээ харуулдаггүй тайван байдлыг гаргаж чаддаг. Эмэгтэй хүмүүс байгалиасаа уян зөөлөн хүмүүс учир эмэгтэй хүнийг хэзээнээс сэтгэл нь хөдөлж эсвэл сандарч байгааг анзаарж болдог байна. Тиймээс эсрэг талын хүн нь яг эмзэг газар нь хөндөж чаддаг. Иймээс эмэгтэйчүүд олон нийтийн газар өөрийгөө хянаж сурах хэрэгтэй /хоолойны өнгө, хэлж байгаа үг, биеийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй/. Сандарж байгаа үедээ гүн амьсгалах хэрэгтэй. Та өөрийнхөө сэтгэл хөдлөл бухимдалаа гаргаж чадах гэртээ очих эсвэл өөр газарт хүрэх хүртэлээ бие барих хэрэгтэй. Очсон цагтаа та орилох, уйлах, аяга хагалах, дэрээ цохих зэргийг хийж болноо. Сөрөг эмоциоо дотроо хадгалах биш хаана хэзээ гаргахаа л мэдэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүмүүс энэ бүгдийг хүний нүднээс далд гаргадаг. Нийгэм эрэгтэйчүүдийг хүчтэй байхыг шаарддаг. Эмэгтэй хүн та хүчтэй байх албагүй. Таны зөөлөн зан, бууж өгөх чадвар хүчтэй ямар ч эрийг номхруулж зөөллөж чаддагт байна. Таныг хэн ч зайлшгүй нөхцөлд гар өргөж тулалдана гэж бодохгүй. Хэрвээ чадаж байгаа бол энэ гайхалтай хүч кккккккк
Эрэгтэйчүүд зорилгодоо чиглэсэн байдаг
Эрэгтэйчүүд нэг зорилго тавьбал тэрэндээ хүрэхийн тулд бүхнийг хийдэг. Тэрэнд ямар арга тактик стратегиэр хүрэх нь чухал биш гол нь үр дүн байдаг. Эмэгтэйчүүд болохоор процессдээ ихэнх анхаарлаа төвлөрүүлдэг. Яаавал дээр вэ? Яаж харьцах уу? Зөв тооцоолсон л байдаг байгаа? Олон тооны жижиг сажиг асуудлууд эмэгтэйчүүдийн анхаарлыг алдагдуулаад байдаг. Хүндрэлүүдийг тооцоод байдаг нь таныг хүрэх үр дүнд нь хүргэдэггүй
Эрэгтэйчүүд гомдоохоос айдаггүй
Эрэгтэй хүн өмнөө зорилго тавиад араас нь явж байгаа бол эргэн тойрных нь /хамт ажиллагсад доор нь ажилдаг хүмүүс г.м /юү гэж бодох огт хамаагүй байдаг. Эргэн тойрны хүмүүсийг гомдоосон болов уу муухай зан гаргасан болов уу гэж ч бодохгүй. Эмэгтэйчүүд болхоор эргэн тойрныхон яаж харагдаж байгаа бол, тэд юү гэж бодож байгаа бол гэж боддог. Бүгдэнд таалагдахыг хүсдэг бөгөөд хэн юү гэж бодох бол гэдэгт анхаарлаа хэт төвлөрүүлдэг. Эцсийн үр дүнд нь хамт ажиллагсад найз нөхөдөө гомдоохгүйн тулд өөрийнхөө хийхийг хүсээгүй юмаа хийж гол зорилгоо биелүүлээгүй өнгөрдөг тал байдаг. Өөртөө итгэлтэй байх бүдүүлэг байх 2 ондоо асуудал. Хүн болгонд таалагдах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй.
Эрэгтэйчүүд өөрсдийн уналтыг санах дургуй. Хоосон тэрэнд шаналаад яахав цаашаа явнаа гээд л мартдаг. Эмэгтэйчүүд бол яавал дээр байсан юм болоо, юун дээр алдсан юм болоо гээд л эргэн эргэн санаж боддог. Тэгээд нэг шинэ юм эхлэхдээ өмнө нь яааснаа бодож эхэлдэг. Ямар ч алдаанаас эерэг талыг өөртөө авж үлдэх хэрэгтэй. Ямар юм таныг ямар юманд сургасан гэдгийг бодоод хуучин дээрээ гацаад байх биш цаашаа явах хэрэгтэй.
Эрэгтэйчүүд карьердээ анхаарлаа төвлөрүүлдэг
Өөртөө итгэлтэй байхад өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмж байх хэрэгтэй. Та ямар нэг үзүүлэлтээрээ ч юм уу хүмүүсээс илүү байх ёстой.Хамгийн гол үзүүлэлт нь бол-мэргэжлийн ахиц. Эмэгтэйчүүдийн ихэнх цагийг хүчийг гэр бүл үр хүүхэд гэрийн ажил гээд л чөлөө зав багатай. Эрэгтэйчүүд зөвхөн ажилдаа анхаардаг учир амжилт гаргах нь их.