Эмэгтэй хүн болж төрснийх үрийн зулай үнэрлэж, ивлэсэн хөхөөрөө хүүхдээ хооллох юмсан гэж мөрөөддөгийг.
Эр хүн болж төрснийх өөртэйгөө адил жаалыг удам залгах үрээ гэж бахархмаар байдгийг мэдэх үү?
Найзынхаа хүүхдийг харахаараа гаднаа инээж дотроо атаархан
Дэлгэцэн дээрээ зургийг нь хэд хоног байлгадгийг нь мэдэх үү?
Дааврын эм ууж давхар давхар зузаарснаа нуудаг бүсгүйчүүдийг ойлго
Дахиад надаас хүүхэд битгий асуугаасай гэж зүрхшээдгийг мэд
Хэрэгт дурлаж хувийн асуулт битгий асууж бай
Хутганаас ч илүү хурц шарх тэдний сэтгэлд бий…