-А витамин дутагдвал vс өнгөө алдаж хэврэгшиж, арьс хуурайшин vрчлээтнэ. Нvдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.
-Д витамин дутагдвал хvvхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургvй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгvй тохиолдоно. Хvvхэд шvдлэх, зулай битvvрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Насанд хvрсэн хvнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
-К витамин бие махбодод дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
-В1 витамин дутагдвал хоол унданд дургvй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нvд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
-В6 витамин дутагдвал vс унаж, арьс загатнан, улайж шархлана.
-В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургvй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
-РР витамин дутагдвал ам хатах, уух юманд дурлах, шvлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бvрхvvл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархлана. Арьс ширvvн болж гар хөл, хvзvvний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.
-С витамин дутагдвал бие суларч, нойр хvрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нvvр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо vзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шvд ганхаж өвдөх, цаашдаа булчин vе мөч өвчтэй болж, арьсан дээгvvр жижиг цус харваж хөх толбууд бий болно.