Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөнийг хөл хүндтэй болсон талаар хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл залуу жүжигчин маань өчигдөр нярайлж, 3.850 кг хүүтэй болсон байна. Энэ тухай Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа “Гээсэн юмаа аваарай товчоо” вэб хуудсандаа “Дүү маань 3.850 кг хүүтэй болсон байна. Баяр хүргэе” хэмээн нийтэлжээ. Элдэв янзын маяггүй, эгдүүтэй царай, хөөрхөн төрхөөрөө урлагийн ертөнцөд хэдийнээ танигдаад байгаа О.Дөлгөөн “тун даруухан, боловсролтой, ухаантай, сайн залуу” хэмээн онцлон Т.Очироо гэх царайлаг залууг ханиараа сонгосон билээ. Гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан залуу хосууддаа баяр хүргэе.