Энэ жил 16 дахь удаа зохион байгуулагдах хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Валентиний өдрөөр болно. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулах уг наадмын хамрах хүрээ тэлжээ.
Наадмын эхний шалгаруулалт аймаг, аймагтаа болж, эхний гурван байрт шалгарсан найрагчаа улсын наадамд илгээх юм байна. Энэхүү наадам хайрын сэдэвт шүлэг төдийгүй хайрын тухай дууны үг шалгаруулах, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр шилдгүүдийг тодруулах аж.
Залуу найрагчдын чансааг шалгасан уг наадамд өнгөрсөн жил Э.Бүжинлхам /МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутан/ тэргүүлсэн бол, удаах байрт залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарч байсан юм.