Хонь
Эрсдэлд дуртай дайчин бүсгүй. Түүнээс эрч хүч үнэртэнэ. Адал явдлын хайгуулчин, амьдрал нь хөндлөнгийн хүний нүдээр их тогтворгүй харагдана. Өөртөө итгэлтэй, урам зоригтой. Хөгжилтэй, тэмцэл, бэрхшээлд ухаангүй дурладаг. Маш тэвчээргүй муу талтай. Хааяа их амиа хичээгч болчихдог. Түүнийг уурлуулах амархан, гэхдээ аргадах ч бас. Амьдралд хайртай, тэмүүлэлтэй, нээлттэй, амархан уйддаг. Нүүрэмгий, хаана ч өөрийгөө аятайхан танилцуулаад шинэ найз нөхөдтэй болчихож чадна. Бие бялдарын хөгжил сайтай.
Үхэр
Бат бөх найдвартай эмэгтэй. Дур булаам боловч догшин талдаа. Эхлээд харахад уйтгартай хүмүүс юм шиг хирнээ, мөн чанартаа маш хөгжилтэй хамт байхад огт уйдамгүй. Зөөлөн дулаан сэтгэлтэй, хүчтэй, тогтвортой, тэдэнд найдахад итгэлийг чинь алдахгүй. Тэд гоо сайхнаа нэр төртэйгөөр хадгалж хамгаалдаг. Ямарваад хүрэх амархан арга замыг хайдаггүй. Хэн нэгний сайн анд нөхөр, зөвлөгч нь байж чаддаг. Нэг хайрлаж эхэлсэн хүндээ бүхнээ зориулдаг. Сэтгэл хөдлөлөөс нь тэдний дотор юу болоод байгааг тааж мэдэж болно. Налуугаас огцом хүртэл олон янзын ааштай. Шийдэмгий. Өөрөө өөрийгөө өрөвдөж, буруу юм хийсэн ч өөрийгөө өмөөрчих гээд байдаг.
Ихэр
Яриасаг бүсгүй. Маш их ярьдаг, нээлттэй. Эрч хүчтэй, амьдралд хайртай. Шинэ нөхцөл байдал, шинэ хүнд амархан дасамтгай. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх, нээх хэрэгцээ үргэлж байдаг. Үзэл бодлын хувьд зөрчлөмтгий, шулуун шударга. Өөрчлөлтөнд дуртай. Хувирамтгай, олон талын авъяастай, бага зэрэг барьцгүй. Үргэлж л завгүй байдаг хүмүүс. Хааяа их бухимдуу, түгшүүртэй болчихдог. Түүнийг сайн мэдэхгүй хүнд тэр хөнгөн хийсвэр, тогтворгүй харагдаж мэднэ. Гэвч энэ нь зүгээр л тэдний өөрчлөгдөмтгий чанартай холбоотой. Дотроо болон гаднаа гоо сайханлаг.
Мэлхий
Хамгаалагч “бамбай”. Гансруу, сэтгэлийн хөдпөл ихтэй, ичимхий. Бусдад анхаарал халамж их тавьдаг, дотно дулаахан. Их хөөрхөн, царайлаг төрхтэй байдаг. Мэлхийн ордныхны дэргэд байх нь их тайван мэдрэмж төрүүлдэг. Амьдралын гайхалтай түнш, хамтрагч. Төсөөлөл ихтэй, бүтээлч. Уярамтгай, уянгалаг төрлийн хүмүүс. Үргэлж хайр халамжин дунд бөмбөрч байхыг хүсдэг. Эмзэг учраас амархан гомддог, гэхдээ тэд уучлалыг сайн хүлээж авдаг.
Арслан
Босс эмэгтэй. Маш зохион байгуулалт сайтай. Тэдний хувьд амьдралаа эмх цэгцтэй байлгах нь хамгийн чухал байдаг. Ямар ч харилцаанд тушаал өгдөг хүн нь өөрөө байхыг хүсдэг. Бүх юманд хэм хэмжээ хил хязгаарыг ягштал баримталдаг. Бүхнийг захирах талтай байдаг ч бусдад туслах дуртай. Нийтэч, нээлттэй. Материаллаг баялагт татагддаг. Эелдэг, зөөлөн дулаан сэтгэлтэй, эмзэг. Намуухан аялгуулаг дуунд дуртай. Эрч хүчээр дүүрэн. Ямар ч тохиолдолд зөв л зүйлийг хийх ёстой гэж боддог. Дур булаам.
Охин
Перфекционист. Ямар ч харилцаанд давамгайлагч нь байхыг хүсдэг. Тиймээс ч Охины ордныхонд тэдний үгийг сонсох, дуулгавартай байх, өөрийг нь тун сайн ойлгож үргэлж тэдний зөв байдаг гэдгийг баталж харуулдаг дэмжигч хамтрагч хэрэгтэй. Бага зэрэг хуучинсаг үзэлтэй. Мэтгэлцэх дуртай. Маш ухаалаг. Чанга дуу чимээ, эмх замбараагүй зүйлсэд дургүй. Мэриймтгий, хөдөлмөрч, үнэнч, гоо үзэсгэлэнтэй. Охины ордныхонтой ярилцахад амархан байдаг. Гэхдээ тэдний сэтгэлд нийцүүлэх яльгүй хэцүү. Заримдаа маш хатуу, бүр цэвдэг гэмээр. Прагматик, ихэвчлэн бүрэгдүү. Бодит байдалд тулгуурлаж үнэлэлт дүгнэлт хийдэг учраас заримдаа гутранги үзэлтэй юм шиг харагддаг.
Жинлүүр
Эв эеийг баримтлагч. Жинлүүрийн ордныхон өөрийн уулзсан хүн болгонтой сайхан харьцдаг. Тэд заримдаа өөрийгөө юу хүсээд байгаагаа ойлгохоо больчихдог. Учир нь тэд төвийг сахисан хүмүүс учир эргэлзээд л, эргэлзээд л байдаг. Өөрсдийн гэсэн өвөрмөцдүр төрхтэй. Бүтээлч сэтгэлгээ, нийтэч, нийгмийн харилцаанд идэвхтэй, эрч хүчтэй байдал тэднийг тодорхойлно. Ганцаараа байхыг үзэн яддаг. Амгалан тайван, найрсаг. Тэд их хайр татмаар. Бас сээтэгнүүр. Хэн нэгний эрхэнд хэт амархан орчихдог талдаа. Жинлүүрийн ордныхон илүү хүчтэй байх хэрэгтэй. Юмыг удаан боловч чанартай хийдэг. Гэнэн итгэмтгий.
Хилэнц
Гүнзгий эрч хүчтэй нэгэн. Дүрэлзсэн, бадрангуй. Амьдралын ухаантай. Хайр дурлалын тал дээр хартай, өмчирхөг зантай байж мэднэ. Хилэнцийн ордныхон маш сайн үнсэлцдэг. Мөн тэд хийж байгаа ажилдаа өөрөөсөө шалтгаалах хичээл зүтгэл гаргадаг. Нэг юманд автахаараа түүндээ бүрмөсөн уусчихдаг талдаа, тэр зүйл нь бодлоос нь огт салдаггүй. Тэгсэн мөртлөө хааяа их чимээгүй нууцлагдмал болдог. Түүнд муу юм хийж болохгүй, учир нь хилэнцийн хүчтэй бүсгүйчүүд өөрсдийг нь оролдсон хэнийг ч “хатгадаг”. Дур булаах увдистай. Удаан хугацааны харилцаа тогтоох дуртай. Яриасаг. Романтик. Хааяа БИ төвт үзэлтэй болдог. Дүүрэн тэмүүлэл бас дүүрэн сэтгэл хөдлөл…
Нум
Жаргалтай бөгөөд азтай нэгэн. Төрөлхийн өөдрөг үзэлтэн. Хүүхэд насаа хэвээр нь хадгалж үлдэхийг хүсдэг, том болохыг хүсддэггүй. Өөрийгөө өрөвдөж, тайвшруулах дуртай. Хөөрүү, мөрийтэй тоглох, ямар нэг юманд бооцоо тавих дуртай. Тансаг хэрэглээ, эдлэлд шунагч. Гэхдээ энэ шунал нь тэднийг сайн руу хөтөлдөг. Нийтэч, нээлттэй, ямар нэг амлалт хэлэх хариуцлага хүлээх тийм ч дуртай биш. Төсөөлөл мөрөөдөлдөө автаж ургуулан бодох дуртай. Хамт байхад их хөгжилтэй, тэвчээргүй талдаа. Үнэхээр олон найзтай, дүрэм жураманд дуртай. Эрх чөлөөнд чин сэтгэлээсээ дуртай хүмүүс учраас бариу хувцас хүртэл өмсөх дургүй. Өөрийг нь бачимдуулж, барих гэж оролдож байгаа бүхнээс зугтдаг. Түүний үнэнч шударга байдалд эргэлзэхэд дургүй. Гаднаасаа ч дотроосоо ч үзэсгэлэнтэй.
Матар
Зорилгодоо заавал хүрдэг эмэгтэй. Ухаалаг бөгөөд тэвчээртэй. Прагматик ба тууштай. Амбицтай, сайхан харагдах дуртай хүмүүс. Хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж сайтай. Бага зэрэг ичимхий, нэг гутрахаараа тэр нь их удаан үргэлжилдэг. Тэд заримдаа нөхөрсөг бус зантай болдог ба, үйлдэл хийснийхээ дараа боддог гэмтэй. Тэд ямар ч тэмцэлд хүссэнээ авч байж салдаг, өрсөлдөгчөө зүгээр орхидоггүй.
Хумх
Танхил бүсгүй. Өөдрөг болоод шулуун шударга. Их энхрий ялдам ааш араншинтай. Тун биеэ даасан нэгэн болох нь шууд анзаарагдана. Шинэ нээлт хийх, ямар нэг юмыг өөрөөр олж харах дуртай. Найзууддаа үнэнч, нөхөрсөг. Жаахан тэрсүүд, зөрүүд дуулгаваргүй шинжтэй. Гэхдээ энэ нь тэдний өвөрмөц, цорын ганц үзэл бодол, хосгүй чанартай холбоотой. Гаднаасаа ч дотроосоо ч сэтгэл татам. Ер бусын этгээд мөн чанартай.
Загас
Мөрөөдөмтгий охин. Эелдэг, сайхан сэтгэлтэй, дотроо бодолтой дороо суурьтай. Нууцлагдмал, ойлгомжгүй, ялангуяа хайр дурлалын тал дээр яг ямар бодолтой байгаа нь төдийлөн тодорхой бус. Жижиг шалтаг, нарийн деталуудад дургүй. Их мөрөөдөмтгий, бодит бус хандлагатай. Өрөвдөн хайрлагч, энэрэнгүй. Амин хувиа хичээдэггүй. Сайхан үнсэлцдэг эрчүүдэд дуртай. Үзэсгэлэнтэй.