1. Энэ өдөр хуримаа хийх хосуудаас гадна хагалгаагаар хүүхдээ төрүүлэх явдал сүүлийн арван жилд ихээр нэмэгджээ.
2. Валентинаар эрчүүдийн хэтэвч нимгэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр нэг эр хүн чихэр, шоколад, үзвэр, оройн хоол гэх зүйлсэд дунджаар 130 ам.доллар зарцуулдаг аж.
3. Бэлгэвч үйлдвэрлэдэг “Durex” компанийн судалгаагаар Валентины өдөр тус резинэн бүтээгдэхүүний борлуулалт 25-30 хувиар өсдөг байна.
4. Мөн жирэмсний тест худалдан авах эмэгтэйчүүдийн тоо сарын сүүлээр нэмэгддэг гэнэ.
5. Эмэгтэйчүүд цэцэгнээс илүү хайрын үгстэй ил захидал авахыг хүсдэг ч эрчүүдийн 73 хувь нь цэцгийг илүүд үзэж, бэлэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.
6. Дундад зууны үед залуу хосууд боулинг тоглодог байжээ. Урд нь зассан шонгуудыг унагаах энэхүү тоглоомыг бүтэн долоо хоногийн турш тоглодог байсан гэдэг. Тухайн үед тэрхүү шонгуудыг “би үргэлж чиний зүрхээр гоёно” гэсэн үг бүхий туузаар холбодог байжээ.
7. Дэлхийн хамгийн анхны хайрын шүлэг МЭӨ 3500 жилийн өмнө бичигджээ. Эртний Шумерийн хотод малтлага хийхэд тусгай хавтан дээр хайрын мөртийг сийлсэн байдаг.
8. АНУ-д нийт эрчүүдийн 64 хувь нь нууц амрагтайгаа Валентины баяр тэмдэглэдэг гэсэн судалгаа гарчээ.