Олон улсын тэшүүрийн холбоо Өмнөд Солонгосын шигшээ багийн гаргасан уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээний үр дүнг эсэргүүцсэн гомдлыг хүлээж авсангүй.
Энэ тухай ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Татьяана Тарасова ИТАР-ТАСС агентлагт мэдээлжээ.
Тэрбээр “Энэ бол зүй ёсны хэрэг. Олон улсын тэшүүрийн холбоо өөрийн шүүгчиддээ бүрэн итгэж байгаа. Олимпын наадмын шүүгчид мэргэжлийн өндөр түвшний хүмүүс байх нь ойлгомжтой” гэжээ.
Эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрлийн дүн шударга байсан гэж ихэвчлэн гадны сэтгүүлч, мэргэжилтнүүд үзэж байв.
Түүний бодлоор Аделина Сотникова зүй ёсоор алтан медалийн эзэн болсон гэнэ.
“Тэр алдаа гаргасан нь үнэн. Үүнийх нь төлөө түүнээс 0.9 оноо хассан. Гэхдээ Сотникова үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст 2.5 эргэлттэй аксель, гурван эргэлттэй тлуп хийсэн. Харин Ким Ю На хийгээгүй” гэдгийг Тарасова нэмж хэлсэн байна.
Өмнөд Солонгосын шигшээ баг эсэргүүцэл гаргасан нь бямба гарагийн өглөө тодорхой болсон юм.
Эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрлийн дүн шударга байсан гэж ихэвчлэн гадны сэтгүүлч, мэргэжилтнүүд үзэж байв.
Богино хөтөлбөрийн дараа Сотникова Ким Ю На-гаас ердөө 0.28 оноогоор хоцорч хоёрдугаар байрт явсан юм. Харин чөлөөт үзүүлбэрийн дараа өрсөлдөгчөөсөө 5.48 оноогоор илүү гарчээ.
Улс төрийн тойм