9Хүүхэд гэдэг эмзэг, томчууд биднээс илүү сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тэр дундаа охин хүүхэд илүү уярамтгай, эмзэг байдгийг та доорх бичлэгүүдээс харж болох юм.
Хоёр настай бяцхан охины сэтгэл хөдөлгөм бичлэг цахим ертөнцөд тавигдсан даруйдаа хүмүүсийг хайрыг ихэд татаад байна.
Тэрээр эцэг эхийнх нь хуримын гэрэл зургуудыг слайдаар харуулсан бичлэг үзэж дуунд нь уяран нулимсаа барьж чадалгүй нүүрээ даран өмөлзөн уйлжээ.
“Охин минь бидний хуримын дууг сонсох болгондоо уйлдаг” гэж ээж Диана өөрийн оруулсан бичлэгийн доор бичсэн байна.
Бичлэгийн доорх сэтгэгдэлд нэгэн хүн “Миний амьдралдаа харсан хамгийн их сэтгэл татам зүйл байлаа” гэсэн бол өөр нэгэн хүн “Хүүхэд хөгжмийн маш их мэдрэмжтэй байдаг. Би багадаа сүмийн хоор дуунд уяраад уйлдаг хүүхэд байсан гэж ээж минь хэлдэг” гэсэн байжээ.
Үүнтэй төстэй нэгэн явдал өмнө нь болж байсан бөгөөд ээжийгээ дуулахыг сонссон 10 сартай охин уяран уйлж байгаа бичлэг мөн л олныг шуугиулсан билээ. Охин олны анхаарлыг ихэд татаж бүр ток шоуны хөтлөгч Эллен Деженерес гэр бүлийнх нь хамт өөрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан юм.