– Ямар ч эмэгтэй хүн хайр сэтгэлтэйгээ учирснаараа өөрийгөө бодохоо больж, цаад хүндээ хамаг анхаарлаа хандуулдаг.
– Эмэгтэй хүн төсөөлөн бодохдоо сайн байдаг. Хэрэв мөрөөдөж байсан хайр дурлал нь биелэлээ олохгүй аль эсвэл бүтэлгүйтэх аваас сэтгэл зүйгээр унаж улмаар дахиж тийм зүйлийг хүсэхээ больдог.
– Төгс төгөлдөр байдлыг судалж эхэлдэг. Хайртай хүнийхээ гэр бүл, ажил төрөл, сонирхдог зүйл, дутагдалтай талаас эхлээд бүхий л мэдэхийг хүссэн зүйлийнхээ таалаар мэдээлэл цуглуулж эхэлдэг.
– Итгэл найдварыг үргэлж сэтгэл зүрхэндээ тээж явдаг. Учир нь ямар ч эмэгтэй хүн гэнэн итгэмтгий байдаг шүү дээ. Тиймээс ч эцсийн мөч хүртлээ бүтэлгүй хайраа бүтэлтэй болох тэр агшинг битүүхэн сэтгэл дотроо хүлээж, залбирсаар суудаг.
– Түүнчлэн өөртөө үргэлж асуулт тавьж явдаг. Тухайлбал: “тэр надад хайртай болов уу? аль эсвэл “надад хайртай болох болов уу?” гэх мэт. Энэ нь тэдний эргэлзээтэй холбоотой байдаг.
– Хэрэв хайр сэтгэлээр нь тоглоом хийх аваас ямар ч эр хүнийг уучилдаггүй. Хайр нь эсрэгээрээ үзэн ядалт болж хувирдаг.
– Анхны хайр нь бүтэлгүйтсэн ч гэсэн хайр дурлалаа сэтгэлдээ удаан тээж явдаггүй. Учир нь ээлжит шинэ хайртайгаа учирснаар өнгөрсөн бүхэн нь мартагдаж одоо байгаа зүйлдээ сэтгэлээ чиглүүлж чаддаг байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд эрэгтэй хүн анхны хайраа мартаж чаддаггүй бол харин эмэгтэй хүний хувьд эсрэгээрээ байдаг гэнэ шүү.
– Ер нь эмэгтэй хүн хайр сэтгэлдээ үнэнчээр ханддаг. Энэ сэтгэлийг нь эрэгтэй хүн тэр бүр дааж явж чаддаггүй. Үүнээсээ болоод эрэгтэй хүн эмэгтэй хүний итгэлийг амархан алддаг.