Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнийг БНСУ-ын Загварын холбоо долоо дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд 18 орны 50 гаруй загвар өмсөгч оролцсоноос “Мон гол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяр тогтох шилдгээр шалгарчээ. Мөн загвар өмсөгч С.Батцэцэг “Фото модель” өргөмжлөл хүртлээ. Сөүл хотод гурван хоног үргэлжилсэн тэмцээнийг Япон, Солонгосын 13 шүүгч шүүсэн аж. Загвар өмс өгчдөд тэмцээний турш оноо өгч, сүүлийн ша танд онооны нийлбэрээр дүгнэсэн юм байна. Загвар өмсөгч Д.Баяртогтохыг тайзны алхаа, гиш гээ, техникээрээ бусдаас ялгарч чадсан хэ мээн шүүгчид онцолжээ. Азийн топ модель өр гөмжлөлийн хамт Солонгосын загварын агент лагтай хамтарч ажиллах эрх бүхий гэрээ дагалддаг юм байна. “Цавчуур. com” кинонд тоглосон түү нийг Солонгосын кино агентлагууд урлагт хү ч сорихыг санал болгожээ.
mongolnews.mn