Эмэгтэйчүүд эв нэгдлийн элч байя, аливаа асуудлаар ээжүүд үгээ хэлдэг байя. Эх хүн худал хэлдэггүй, хуурдаггүй, хуйвалддаггүй, урвадаггүй учраас хэн ч ямар ч тохиолдолд, тэр байтугай төр, засгийн төвшинд эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ үгийг сонсдог байя хэмээн “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-н 800 төлөөлөгч өчигдөр нэгэн дуугаар уриаллаа.
Хуралдайг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ эмэгтэйчүүд ая тал харах бус өөрсдөө манлайлж, улс төрчдийн эрхшээлд орж шилний цаанаас мөсөн чихэр “долоох” бус шударгаар тэмцэж, байр сууриа илэрхийлж байх ёстой. Ийм уриалгыг би бүх улс төрийн хүчин, ТББ, нийгмийн бүх
салбарьш эмэгтэйчүүдэд. уриалж байна гэлээ.
“Эмэгтэйчүудийн их хуралдай”-н үеэр МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага /АШЁМЭХ/ улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг чухалчилж байгаагаа мэдэгдэв. Мөн үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, хүний эрх, ардчилал, шударга ёс, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгон эрхэмлэж, энэ үүднээс нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн төлөө зорилт тавин ажиллаж байна гэв. “Шударга ёс-Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо” өнгөрсөн онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэмцэгч ээжүүдийн санаачилгаар “Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдай”-г зохион байгуулсан юм. Энэ удаа хүрээгээ тэлж 800 хүний төлөөлөлтэйгээр хийж байгаа ажээ.
Цаашид “Монгол ээжүүдийн хуралдай” ТББ болгон зөвхөн нэг намын бус улс төрийн бүх хүчин, нийгмийн салбар бүрийн тэгш оролцоог хангаж, асуудал дэвшүүлсэн өргөн сэдвээр хуралдахын зэрэгцээ гаргасан шийдвэрээ төр, засагт хүргүүлдэг байх талаар төлөөлөгчдийн олонх нь санал дэвшүүллээ.
Эмэгтэйчүүдийн их хуралдайд МАХН-ын удирдлагууд, улс төрч эрчүүд .ихээхэн ач холбогдол өгч, биечлэн оролцож, үг хэллээ. Тухайлбал, тус намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх товчооны гишүүд хүрэлцэн ирсэн юм. МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва улс орон, нийгмийн бүхий л салбарт шударга үнэнийг тогтоохын төлөө өөрсдийн дуу хоолойг хүргэж, үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ. Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг газар авч түүний золиос нь эмэгтэйчүүд болж, амь насаа алдах нь жилээс жилд өсч байгаад төр, засаг анхаарал хандуулах, өрх толгойлсон эмэгтэйчүүд нийт өрхийн 12 хувийг эзэлж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа тэмдэглээд шийдвэр гаргах төвшинд санал дэвшүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа амлав. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаяраас Эмэгтэйчүүдийн их хуралдайн төлөөлөгчдөд баяр хүргэснийг уламжлаад “Улс оронд тулгамдаж байгаа чухал асуудлуудыг шуурхай хүлээж авах, зөв бодлогыг нь хүлээн авч, бурууг нь шүүмжлэх хүмүүс нь хамгийн түрүүнд эхчүүд, эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал нь нийгмийн өмнө тулгамдсан асуудал гэж болно. Ямар асуудлууд байгааг хуралдайгаар хөндөж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн байр суурийг хүргэж байгаа нь чухал” болохыг тэмдэглэв.
МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагаасхуралдайн төлөөлөгчдөд таван сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ улс төрдэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр, АШЁМЭХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ Монгол орны байгаль экологи, газар шороо, үндэсний аюулгүй байдал сэдвээр, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлаар, МАХН-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Ц.Долгорсүрэн өнөөгийн эдийн засаг, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, бага хүүтэй зээлийн бодлого сэдвээр, Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачлагч, “Хүүхдийн төлөө халуун болор” ТББ-ын тэргүүн А.Одончимэг эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Хуралдайн төгсгөлд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг сонгуулийн хууль болон улс төрийн намын тухай хуульд суулгаж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийн асуудал зэрэг илтгэлд хөндөгдсөн асуудлууд, төлөөлөгчдийн саналыг нэгтгэн төр, засгийн бодлогод тусгуулахаар зөвлөмж, уриалга гаргасныг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт гардууллаа.
Хэн, юу хэлэв?
Н.Удвал: ЭМЭГТЭЙЧҮҮД МАНЛАЙЛАХ ХЭРЭГТЭЙ
-Хуралдайгаас гаргаж байгаа уриалга, давуу талыг та хэрхэн харж байна?
-МАХН-ын дэргэдэх “Шударга ёс” эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн жил тэмцэгч ээжүүдийн анхдугаар их хуралдайг зохион байгуулсан нь уламжлал болж хоёр дахь удаагаа 800 төлөөлөлтэйгээр чууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн дараа болж байгаа учраас ярих сэдэв их байлаа. Би хуралдайг нээж үг хэлэхдээ эмэгтэйчүүд өөрсдийн сул доройг ярихаас илүү давуу талаа гаргаж ирж, манлайллыг хөгжүүлэх замаар асуудлыг шийдэж, бусдыг дагуулж, улс орон, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн эмэгтэйчүүдээрээ бахархаж байна. Эмэгтэйчүүд нийгэмд тулгамдсан талцал хуваагдлыг арилгах, эв нэгдлийн элч байх ёстой. Үндэсний эв нэвдлийг бий болгох ихээхэн үүрэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүд гэсэн шинэ чиглэлийг гаргаж, уриалснаараа.хуралдай давуу талтай юм.
З.Баянсэлэнгэ: ХУРАЛДАЙН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
-Хуралдайн төлөөлөгчид намынхаа болон төр, засгийн төвшинд хандаж зөвлөмж хүргүүллээ. Хэрэгжүүлэхийн төлөө та бүхэн хэрхэн ажиллах вэ?
-Эмэгтэйчүүдийн их хуралдайг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Мөн Төрийн ордонд анх удаагаа хуралдаж байгаагаараа онцлог. Хуралдайд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл оролцлоо. МАХН-ын дэргэдэх Шударга ёс-эмэгтэйчүүдийн холбоо ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг эртнээс сайн хангасан. Энд тавигдсан таван илтгэл утга, агуулга, сэдвийн хувьд давхцаагүй. Тус тусдаа өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хэлэх гэсэн санаатай, дэвшүүлсэн зорилттой байлаа. Түүндээ хүрч чадсан гэж бодож байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал болон бусад асуудлаар эмэгтэйчүүд өөрсдийн байр суурийг гаргаж тавьсан. Мөн төр, засагт болон намын төвшинд хандаж зөвлөмж гаргаад зогсохгүй хуралдайгаар ярьсан асуудлуудаар Монголын нийт эмэгтэйчүудэд хандаж уриаллаа. УИХ, Засгийн газарт хамтран ажиллаж байгаа улс төрийн намын хувьд хуралдайгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
А.Одончимэг: ТӨРИЙН ЧИХНЭЭС ХОНХ УЯЛАА
-Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачлагчийн хувьд энэ удаагийн хуралдайн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?
-Өнөөдөр эмэгтэйчүүд, ээжүүдийн үнэ цэнэ хурдан морь, уяачдын энд хүрэхгүй байна. Гэтэл ээжүүд хамгийн зөв, шударга үгийг хэлдэг. Тиймээс төр, засаг маань юуны түрүүнд эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ үгийг сонсдог байгааеай. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл гэж ярьж байна. Ерөнхийлөгч маань энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулахаа амласан. Үнэхээр тийм бол гэр бүлийн хучирхийллийн үндсийг таригч архидалтыг таслан зогсоох, архины тухай хууль гаргах, архины үйлдвэртэй олигархиудыг төрд гаргахгүй байх асуудлыг ярих ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг хараад гэртээ сууж байгаа ээжүүдэд төр анхаарлаа хандуулах учиртай. Нийгэмд тулгамдсан энэ мэт олон асуудлаар ярьж, төр, засгийн чихнээс хонх уяж байгаа учраас Эмэгтэйчүүдийн. их хуралдай ач холбогдолтой юм.
Ч.З0т0л