Сэтгүүлч Николас Кристофын “Терроризм-хувийн үйлдэл” гэсэн өгүүлэл, гэрэл зургууд New York Times-т нийтлэгдэж. Терроризм гэхээр бид улс төрийн зорилгоор олон нийтийн эсрэг хүч хэрэглэн бөмбөг дэлбэлж, онгоц барьцаалан, галт тэрэг дэлбэлэх юм шиг төсөөлдөг.
Гэтэл манай дэлхий дээр энгийн хүмүүсийн эсрэг, тэр тусмаа гэр бүлийнхээ нэг гишүүний эсрэг хамгийн аймшигтай харгислал, террорист үйлдэл хийх явдал чимээгүйхэн газар авсаар байна. Манайд үүнийг гэр бүлийн хүчирхийлэл хэмээгээд бараг л үл тоодог бол олон улсын хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд үүнийг онцгой анхаарч ийм харгислал-терроризмын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.
Азийн орнуудад, ялангуяа лалын шашинтай орнуудад эмэгтэйчүүдийг эд хөрөнгө мэт үзэх, тэдний өөрсдийн нь үзэл бодлын төлөөнөө хүчлээр түлж хашраах явдал их дэлгэрчээ.
Николас Кристоф Пакистан, Афганистанд сурвалжлах ажлаар багагүй хугацаа өнгөрүүлж эмэгтэйчүүдтэй хүмүн бусаар харьцсан ийм олон тохиолдолтой тааран сурвалжилсан байна. Энэ орнуудад эмэгтэйчүүдийг хүчлээр түлэх нь ихээхэн дэлгэрсэн харгислал. Дэвшилтэт эмэгтэйчүүдийн холбооны мэдээгээр 1994 оноос хойш зөвхөн Пакистанд гэхэд л 8000 орчим эмэгтэй ийм харгис халдлагын золиос болж түлэгджээ.
1. Ирум Саиид 30 настай. 18 настай байхад нөхөр нь хүчлээр түлсэн. Гоо сайхны 25 мэс засал хийлгэсэн.
2. Шамиим Ахтер. 18 настай. Гурван жилийн өмнө гурван залуу түүнийг хүчиндээд дараа нь хүчлээр түлсэн. 10 мэс засал хийлгэсэн.
3. Нажаф Султана. 16 настай. Таван настай байхад нь хоёр охинтой байхыг хүсээгүй аав нь түүнийг шатаахыг оролдсон. 15 мэс засал хийлгэсэн.
4. Шехназ Усман. 36 нсатай. 30 настай байхад нь гэр бүлийн маргаанаас болж нөхөр нь хүчлээр түлсэн. 10 мэс засал хийлгэсэн.
5. Шахназ Биби. 35 настай. Гэр бүлийн маргаанаас бол 11 насанд нь нөхөр нь хүчлээр түлсэн. Нэг ч удаа мэс засал хийлгээгүй.
6. Канвал Кауим. 26 настай. Хоёр жилийн өмнө нөхөр нь хүчлээр түлсэн. Мэс засал хийлгээгүй.
7. Минура Асеф. 23 настай. Түүнийг 17 настай байхад нөхөр нь нүүр лүү нь хүчил цацсан. 7 удаа мэс засал хийлгэсэн.
8. Бушра Шари. 39 настай. 33 настай байхад нь салах гэснийх нь төлөө нөхөр нь хүчлээр түлсэн. 25 мэс засал хийлгэсэн.
9. Мемуна Хан. 21 настай. Хэсэг залуус маргалдаад нүүр лүү нь хүчил цацсан. 21 удаа мэс засал хийлгэсэн.
10. Зайнаб Биби 17 настай. 11 настайд нь нөхөр нь хүчлээр түлсэн. Хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн.
11. Найли Фархат. 19 настай. 13 насанд нь нөхөр нь нүүрийг нь хүчлээр түлсэн. Хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн.
12. Саира Лиагат. 26 настай. Гэр бүлийн маргаанаас болоод 15 настай байхад нь нөхөр нь нүүрийг нь хүчлээр түлсэн. 9 удаа мэс засал хийлгэсэн.
assa