Хайрьш дууны мастер, дуучин А Сооl-ийг охидын хамтлаг байгуулна гэсэн бор шувуу урлагийнхны дунд жиргэх боллоо. Учир нь тэрээр дөнгөж хөгжмийн урлагт хөл тавьж буй охидын хамтлагийн продюсераар ажиллахаар болжээ.
Хамтлаг дөрвөн гишүүнтэй. Бүгд энэ жил Хөгжим бүжгийн коллежийг төгссөн ажээ. Харин шинэхэн продюсер маань хамтлагтаа ямар нэр өгөхөө бодоод толгойгоо гашилгаж суугаа сурагтай.
Ч.ТУЛГА